Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Нийслэлийн харьяа газруудыг уялдаа холбоо, мэдээллийн урсгалаа сайжруулж ажиллахыг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг даргын харьяа агентлагуудын удирдлагууд  14 хоногт нэг удаа тогтмол хуралдаж хоорондын уялдаа холбоо, ажлын явцаа хэлэлцэж, асуудлуудаа шийдвэрлэдэг билээ. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан харьяа агентлагийн удирдлагууд хуралдаж, 2017 оны үндсэн чиглэлийн гүйцэтгэл, 2018 онд салбар бүртээ тусгасан ажлуудыг  хэлэлцлээ. Тус хурлаар энэ ондоо хийгдэж дуусах ажлын явцууд, тулгарч буй асуудлууд болон яаралтай шийдвэрлэх асуудлуудыг хэлэлцэж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. 

Мөн Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү харьяа газрын удирдлагуудад хоорондын уялдаа холбоогоо улам сайжруулж, мэдээлэл солилцох үйл явцаа хурдасгах, мэдээллийн урсгалаас болж ажил удаашрах явдал гарч байгаа тул энэ тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Нийслэлийн харьяа газруудыг уялдаа холбоо, мэдээллийн урсгалаа сайжруулж ажиллахыг үүрэг болголоо Arslan.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан