Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна
Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Аврах ажиллагаа 14 цаг үргэлжилсэн байна
Налайх дүүргийн 3 дугаар хорооны 53 дугаар “Хонхор”-т иргэн Б-гийн сэргээн ашиглагдаж байгаа нүүрсний бичил уурхайн 35 градусын налуу амны 120 метрийн гүнд нурал үүсч хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдсан.

Дуудлагын дагуу ОБЕГ, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах анги, нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаа, Мэргэжлийн хяналтын байгууллага, ЗДТГ-аас нийт 80 алба хаагч, 12 автомашинтайгаар ослын голомтод ажилласан байна.
35 градусын налуу малталттай, тунелын урт амнаас 140 метрийн гүн, өргөн нь 1.5 метр, зүүн гар тийш эргэсэн мөргөцөг нь 5 метрийн урт, малталтын улнаас тааз хүртэлх өндөр 1.65 метрийн далд уурхайн гүнээс 16:19 цагт эхний осолдогч болох тус дүүргийн харьяат иргэн О /47 настай, эрэгтэй/, 18:14 цагт хоёр дахь осолдогч болох тус дүүргийн харьяат иргэн Э /28 настай, эрэгтэй/ цогцсыг гаргажээ.
Аврагчид өглөөний 04:00 цагаас эхлэн нийт 14 цагийн турш ажиллаж осолдогчдыг нурлаас гарган тус дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Уурхайн гүнд олон удаагийн нуралт үүсч, голомтод ажиллаж буй аврагчид өөрсдөө нурангид даруулах эрсдэлтэй нөхцөлд ажилласан аж.
Тухайлбал, аврагчдын ажилласан нүүрсний мөргөцөгт маш давчуу, нурсан нүүрсийг зайлуулах газаргүй, мөн гал гарах нөхцөл бүрдэж, уурхайд зөвшөөрөгдөх хэмжээнээс 4 дахин илүү хортой хий ялгарч байсан нь аврах ажиллагааг явуулахад хүндрэл үүсгэжээ. Түүгээр ч зогсохгүй аврах ажиллагааг эхлүүлснээс хойш осол болсон энэхүү уурхайн хонгилд 10 орчим удаагийн нуралт болсон байна.

0 Сэтгэгдэл