Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна
Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
8000 гаруй хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилнэ
Шүд бол дотор эрхтэнийг өвчлөлгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг эх суурь нь болдог. Шүдний өвчнөөс олон өвчин үүсч даамжирсаар хоолойны ангина болж тэр нь хүндэрсээр үе мөч, зүрх бөөр өвчлүүлдэг. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 90 гаруй хувь, буюу нийт хүүхдүүдийн 67 хувь нь шүд цоорох өвчтэй, нэг хүүхэд дунджаар 3-6 шүдний цооролттой гэсэн судалгаа байдаг.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шүдний кабенитын нээлтэд оролцох үеэрээ дээрх асуудалд онцгойлон анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн байна. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дүүргийнхээ 8 мянга орчим хүүхдийн шүдийг эрүүлжүүлэхээр “Хүүхдийн инээмсэглэл” зорилтот төслийг эхлүүлж, Сонгиохайрхан дүүргийн 65-дугаар сургууль дотор шүдний кабинетыг байгуулжээ. Ингэснээр Ханын материал орчмын хүүхдүүд илүү ойр газарт шүдээ үнэ төлбөргүйгээр эмчлүүлэх бүрэн боломжтой болж байгаa юм. Давхардсан тоогоор 1000 орчим хүүхдийн шүдний өвчлөлийг тодорхойлж, эмчлэх амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх, урьдчилан сэргийлэх хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой аж.
Энэ үер эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ шүд цоорох, амны хөндийн эрүүл мэнд нь хоол хүнснээс шууд хамааралтай. Мөн эрүүл зөв хоололт маш чухал. Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хувь хүн өөрөө сайтар шүдээ угааж хэвшихэд болно. Тухайлбал япончууд өдөр 2-3 удаа шүдээ угаадаг. Угаахдаа маш зөв угааж, шүдээ хамгаалдаг. Тиймээс бид амны хөндийн эрүүл мэндээ иргэд өөрсдөө хянаж, дээшлүүлэх, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадалтай болгох зорилгоор “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.

0 Сэтгэгдэл