Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
С.Юндэн:Хүнд металын хордлого учраас Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдад удаан хугацааны эмчилгээ хийх шаардлагатай


“Үйлдвэрийн олон тооны ажилтнууд химийн бодисонд ноцтой хордсон, амь нас бие эрүүл мэндэд аюул учирсан нөхцөл үүсээгүй гэж” мэдэгдэж байсан Дархан-Уул аймгийн “Төмөрлөгийн Үйлдвэр “ХК-ийн ажилчдын онош химийн бодисын хордлого буюу метал хайлуулалтын цутгуурын цехээс гарсан хий, утаанаас болсон гэж урьдчилсан байдлаар гараад байна. 
Түүгээр ч зогсохгүй хордлогын шинж илэрсэн гэх 20 ажилчны тоо 51 болжээ. Тэдний 31 нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж, 20 хүн өрхийн эмчийн хяналтад байгаа аж. 3 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа талаар тус аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл ЭМЯ-ны мэргэжилтнүүдэд мэдээлэл өгсөн байна.  Харин энэхүү болсон үйл явдлыг НЭМҮТ-өөс “өндөр”  эрсдэлийн  зэрэгтэй гэж үнэлэн, Дархан-Уул аймгийн Шуурхай удирдлагын нэгж идэвхжлийн горимд шилжин ажиллаж байгаа аж. 
Тухайн голомтод  хордлогын шалтгааныг тогтоох, өвчтөнүүдэд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх багт ажилласан Эрүүл мэндийн яамны Хор судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга, анагаах ухааны доктор профессор С.Юндэнгийн ЭМЯ-ны цахим хуудсанд тавигдсан байсан мэдээллийг уншигч танд хүргэе. 
“Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн цутгуурын цех, зуухын цех, ган бөмбөлгийн цех гэх газруудад өнгөрсөн сарын 27-28-нд шилжих шөнө их хэмжээний утаа, уур маягийн зүйл гарсан байсан. Тухайн үед хүмүүс хаалга, цонхоо онгойлгосон ч хордлогын шинж тэмдэг мэдэгдээгүй юм билээ. Энэ ээлжинд ажилласан хүмүүсээс гадна өнгөрсөн сарын 28, 29, 30-ны өдөр ажилласан ээлжийн ажилчдаас хордлогын шинж тэмдэг илэрсэн. Ингэхдээ өндөр хэмжээгээр халуурсан, хоёрдугаарт, амьсгалын замын цочимог гуурсан хоолойн үрэвсэл үүссэн, гуравдугаарт тархины хаван маягийн шинж тэмдэг илэрсэн. Мөн гэдэсний базлалт, гүйлгэлт их байсан. Ийм шинж тэмдгүүд бүрэлдсэн хордлого бий болсон. Эрүүл мэндийн яамнаас өгсөн үүргийн дагуу яамнаас томилогдсон эмчилгээний, халдвар, хордлого, судлал гэсэн бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь очиж ажилласан. 
Ерөнхийдөө химийн хордлого мөн үү эсвэл гэдэсний халдварт өвчин байна уу гэдгийг ялгаж оношлохын тулд бүхий л төрлийн шинжилгээнүүдийг авсан. Шинжилгээгээр гэдэсний ямар нэгэн халдварын шинж тэмдэг илрээгүй. Харин химийн бодисын хордлого буюу метал хайлуулалтын цутгуурын цехээс гарсан хий, утаанаас болсон байсан. Ионжсон метал агаарт их хэмжээгээр ялгарсны улмаас, мөн метал хайлуулахад хэрэглэдэг зарим бодисын хавсарсан ууршилтаас болж цутгуурын халууралт гэдэг синдром хам шинж үүсдэг. Ийм оношлогоо тавиад эмчилгээ хийж байгаа. 
Одоогийн байдлаар тогтвортой, хүндэвтэр гэсэн үнэлгээтэй хоёр хүн, бусад нь дунд гэсэн үнэлгээтэй явж байна. Эмчилгээний асуудлыг Дархан хотын Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг хариуцаж байгаа. Эмчилж байгаа эмч нарын хамтаар хамтарсан зөвлөгөөн хийгээд дээрх онош дээр тогтсон. 
Ямар ч гэсэн хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна. Сөрөг нөлөө илэрсэн хүн байхгүй. Биеийн байдал нь аажмаар засарч байгаа хэдий ч хүнд металын хордлого байгаа учраас нэлээд удаан хугацаанд эмчилгээ хийх шаардлагатай. Яг одоо эдгэрээд эмнэлгээс гарсан хүн байхгүй ч Дарханы ЭМГ-тай байнгын холбоотой байж хамтарч ажиллаж байна” хэмээн Юндэн эмч мэдээлэл өгсөн байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан