Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Яам, агентлагийн үйл ажиллагааг хянах иргэд ажилдаа оржээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, Стандарт, хэмжил зүйн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэдтэй гэрээ байгуулсан байна.
БХЯ-нд ажиллах иргэн Ж.Рэгзэн, С.Сүхбаатар, О.Төмөрхүү, ГХЯ-нд ажиллах иргэн С.Онон, Д.Цэрэнжав, Б.Эрдэнэдалай, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллах иргэн Т.Жаргалсайхан, С.Батболд, Д.Батмөнх, Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, Стандарт, хэмжил зүйн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажиллах ииргэн Б.Мятавсүрэн, Н.Баасансүрэн, Ц.Эрдэнэчулуун, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллах иргэн А.Оюун, Д.Цэенхорлоо нар авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдээр сонгогджээ.
Дээрх иргэд өөрсдийн хариуцсан төрийн байгууллагууд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хөндлөнгийн хяналт тавих, авлигын эсрэг сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах чиглэлээр гэрээнд тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэх аж. Мөн үйл ажиллагаандаа Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын 2017 оны а/53, a/44 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журмыг мөрдөж ажиллах юм байна.
Гурвалсан гэрээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг, ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анхбаяр, Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Цагаанхүү, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн дарга Ч.Цогтгэрэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүн С.Цогтгэрэл, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү нар гарын үсэг зурсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан