Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Дугуй засварын газрууд шалгалтад уналаа

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дугуй засварын газруудад Онцгой байдлын газраас шалгалт хийлээ. Шалгалтаар 98 дугуй засварын газарт галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 409 зөрчил илрүүлж, 75 зөрчил буюу 18.3 хувийг газар дээр нь арилгууллаа. Бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулгыг холбогдох албан тушаалтанд хүргүүлжээ.
Ихэнх дугуй засварын газар галын аюулгүй байдал хангаагүй байж. Тухайлбал, чанар муу утсаар, цахилгааны монтажаа хийсэн, стандартын дагуу холбоогүй, цахилгааны ачааллаа хэтрүүлсэн зэрэг зөрчил илэрсэн байна.  Ингээд мэргэжлийн заавар зөвлөгөө өгсөн тул нийт дугуй засварын 80 гаруй хувь нь цахилгааны аюулгүй байдлаа хангалаа.
Мөн түүхий нүүрс түлдэг 8 дугуй засварын газарт цахилгаан халаагуур тавиулжээ. Нийслэлийн 1-р бүсэд үйл ажиллагаа явуулж буй 6 дугуй засварын  газрыг шингэрүүлсэн шатдаг хийгээр халдаг халаагуур тавиулав.

 Үүнээс гадна  зайгаар ажилладаг галын утаа мэдрэгч системийг 19 газарт суурилуулж, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуурыг 38 газарт суурилуулж, ослын гэрлийг 12 газарт тус тус байрлуулан ажлын байрны галын аюулгүй дүгнэлтийг 21 газар олгоод байна.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан