Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Сүрьеэтэй өвчтөнүүдэд хүнс дулаан хувцас өглөө

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслөөс сүрьеэ өвчтэй иргэдэд дулаан хувцас, хүнс гардууллаа. Манай улсад сүрьеэ өвчнөөр жил бүр 4000 орчим хүн шинээр оношлогдож буйн олонхи нь хоол тэжээлийн дутагдалтай нийгмийн эмзэг давхаргынхан байна гэх судалгаа бий.  Удаан хугацаанд олон төрлийн антибиотек давхар уухаас гадна энэ өвчнийг эдгээхэд биеийн дархлаа сайн байх нь чухал. Тэр утгаараа Глобаль сангийн сүрьеэгийн төслийн нэг хэсэг нь өвчтөнүүдэд нийгмийн халамж дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг хэмээн төслийн зохицуулагч А.Оюунбилэг онцоллоо. 

Тэрээр, “Энэ арга хэмжээ нь өвчтөнүүдийн эмчилгээнд төдийгүй, амьдралд нь дэмжлэг үзүүлж буй хэлбэр юм. Бид дүүрэг бүрийн сүрьеэгийн диспансераас үнэхээр дэмжлэг шаардлагатай эмзэг бүлгийн өвчтөний нэрсийг гаргуулж авсан. Нийтдээ найман дүүргийн 226 өвчтөнд энэ удаа дэмжлэг үзүүллээ. Тодруулбал, өвчтөн тус бүрт хөвөнтэй дулаан өмд цамцны хослол, “Алтан тариа” ХК-ийн 25 кг гурил, гурван кг гоймон, мөн “Номин” супермаркетаас 86 мянган төгрөгт хүнс авах ваучер олгосон. Учир нь хүн бүрийн хүнсний хэрэгцээг тодорхойлж мэдэх аргагүй учраас шаардлагатай хүнсээ өөрсдөө сонгоод авах боломжийг нь ваучераар олгож байгаа юм. Гэхдээ энэ ваучераар архи дарс, ахуйн бараа худалдан авах боломжгүй. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүн авах боломжтой” гэлээ. 
Түүнчлэн энэ үеэр нэн ядуу, эмзэг бүлгийн дөрвөн өвчтөнд таван ханатай гэр гардууллаа. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан