Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Ой тогтоолтын олимпиадыг албан ёсны олимпиадын жагсаалтад багтаажээ

Ой тогтоолтын спортын Олон улсын шүүгч Х.Хатанбаатар болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан Монголын Оюун Ухааны Академийн баг тамирчдын төлөөллийг УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өчигдөр хүлээн авч уулзсан.

Энэ үеэр бодлогын чанартай хэд хэдэн асуудлыг шийдэж өгсөн байна. Тодруулбал, ой тогтоолтын олимпиадыг албан ёсны олимпиадын жагсаалтад багтаахаар болсноос гадна энэ төрөлд олон улсын болон УАШТ-д амжилт үзүүлсэн сурагчдыг шагнаж, урамшуулах асуудлыг сайдын зөвлөлийн хурлаар баталгаажуулж, шийдвэрлэхээр болжээ.
Дашрамд сонирхуулахад, "Монголын оюун ухааны академи" одоогоор дэлхийн 17 рекордын 14-ийг нь эзэмшиж байна. Өнгөрсөн хугацаанд тус академи дотооддоо нийт 71 тэмцээн зохион байгуулж, 7500 хүүхэд, залуусыг хамруулжээ. Харин олон улсын 40 гаруй тэмцээнд оролцож, 760 медаль хүртээд байна. Энэ онд тус академийнхан олон улсын хэд, хэдэн томоохон тэмцээнд оролцсоноос Индонези улсын нийслэл Жакарта хотноо зохион байгуулагдсан өндөр чансаатай тэмцээнд үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Тодруулбал, тус тэмцээнд Монгол Улсын баг 21 орны 130 гаруй тамирчидтай өрсөлдөж, 90 медалиас 57-г нь хүртэн багийн дүнгээр 22531 оноо цуглуулж, үнэмлэхүй ялалт байгуулсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан