Олон хүнд онц их хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт энэ сарын 15-наас эхэлнэ
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, татварын шинэчлэлд өгсөн тэдний саналыг дахин нягтлахыг Сангийн яаманд даалгалаа
Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ
U13-14 насны Улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн Баян-Өлгий аймагт болж байна
Нийтийн тээврийн орлого 12.4 тэрбум төгрөгөөр буюу 68.4 хувиар өссөн
Явган хүний замын шинэчлэлтийн хүрээнд ил кабелуудыг газар доогуур сувагчилж байна
Нийт нутгийн 40 хувьд гантай болон гандуу байна
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо
Олон хүнд онц их хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт энэ сарын 15-наас эхэлнэ
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, татварын шинэчлэлд өгсөн тэдний саналыг дахин нягтлахыг Сангийн яаманд даалгалаа
Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ
U13-14 насны Улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн Баян-Өлгий аймагт болж байна
Нийтийн тээврийн орлого 12.4 тэрбум төгрөгөөр буюу 68.4 хувиар өссөн
Явган хүний замын шинэчлэлтийн хүрээнд ил кабелуудыг газар доогуур сувагчилж байна
Нийт нутгийн 40 хувьд гантай болон гандуу байна
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо
Хакүход 88 сая, Какүрюүд 59 сая төгрөгийн шийтгэл оноолоо
Ter sumo.n deg jayag xend xamaatai yu.xvnii nutagt negiige xairlax n l chuxal.yun xvndetgel ene ter be.ama tengert nissen bna.xorson deere *****.zodulsan xvnii ax dvv shartai negen bsan bol gvij ochood shobogdoodl gvitsee shd.
Хоёр сарын өмнө Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандоржийн биед халдаж, гэмтэл учруулсантай холбоотой хэрэг сүмо сонирхогчдын анхаарлын төвд байсаар.
Өчигдөр гэхэд л энэ хэрэгтэй холбогдуулан Сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдаан болж, Харүмафүжигийн зодог тайлах шийдвэрийг нь хүн зодож танхайрсанд нь яг тохирох шийтгэл гэж үзсэнээ дуулгасан. Мөн зодоон болох үед хажууд нь байсан сүмочдод шийтгэл оноох ёстой гэдэг дээр санал нэгдсэнээ хэвлэлийнхэнд мэдээлсэн.
Тэгвэл үдээс хойш болсон Мэргэжлийн сүмо бөхийн холбооны хурлаар ёкозүна цолтон зодог тайлахад олгодог шагналын мөнгөнөөс хасах арга хэмжээ авахаар болсноо дуулгаад зогсохгүй ёкозүна Хакүхо, Какүрюү нар хэргийн газар байсан хэрнээ таслан зогсоож, сэргийлж чадаагүй гэдэг шалтгаанаар шийтгэл оногдуулж буйг мэдээлсэн.
Хакүхогийн хувьд нэгдүгээр сард цалинг бүтэн, хоёрдугаар сарын цалинг нь 50 хувь хасах шийтгэл ногдуулах болжээ. Өөрөөр хэлбэл, Хакүхо нэгдүгээр сарын башёд цалингүй барилдана гэсэн үг. Ёкозүна цолтон сард 2 сая 820 мянган иенийн цалин авдаг гээд тооцвол сар хагасын цалин гэж бараг л 82 сая төгрөгийн шийтгэл хүлээж байгаа юм.
Түүгээр ч зогсохгүй холбооны хурлын үеэр Хакүхогийн барилдааны талаар нэлээд шүүмжлэл гарчээ. Түүнийг аваргын барилдаан үзүүлэхгүй байгаа, ихэвчлэн мөрлөх мэх хийж байна, үүнд нь холбооны зүгээс ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн санал ч гарч байжээ.
Харин Ёкозүна Какүрюүгийн нэгдүгээр сарын цалинг хасч шийтгэж байгаа аж. Ингэж шийтгэснээр дараа дараагаар ийм хэрэг гарахгүй гэж холбооны удирдлагууд үзжээ.
Мөн энэ хурлаар Харүмафүжигийн багш Исэгахама оякатаг Сүмогийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс хасчээ. Гэхдээ Харүмафүжиг зодог тайлах болсноо зарлах үед Исэгахама ояката өөрөө огцрох өргөдлөө өгсөн байдаг юм.
Болсон явдлыг эргэн санавал Тоттори хотод тойргийн барилдаан хийхээр очсон аравдугаар сарын 25-ны орой Харүмафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандоржийг зодох үед Хакүхо М.Даваажаргал болон 71 дэх их аварга Хакүрю М.Ананд тэргүүтэй монгол бөхчүүд хамт байсан байдаг. Тухайн үед хамт байсан, хэргийн талаар мэдэх хүмүүс “Өөрөөсөө өндөр цолтой, чансаа өндөр бөхчүүдтэй хүндэтгэлтэй харьцсангүй гэж Харүмафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандоржийг зэмлэсэн. Харин Таканоива А.Баасандорж үл тоосон янзтай, утсаараа оролдоод байхаар нь Харүмафүжи уурлаж, зодсон” гэсэн тайлбар өгсөн билээ.
Гэтэл болсон үйл явдлын талаар Таканоива холбооныхонд “Би өөрийгөө ёс зүйгүй юм хийсэн гэж бодохгүй байна. Ингэж зодуулах шалтгаан байгаагүй гэж бодож байна. Хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ Харүмафүжиг зодог тайлуулах бодол байгаагүй. Хамт байсан хүмүүсээс хэн нь ч зодооныг зогсоогоогүй” гэх утгатай мэдээлэл өгчээ. Түүний өгсөн мэдээллээс харахад зүгээр байхад нь зодсон мэтээр ойлгогдож байгаа юм.
Тэгвэл болсон үйл явдлын талаар Харүмафүжи юу ярьж байсныг хамтдаа санацгаая.
Тэрээр зодог тайлах болсноо зарлах үедээ “Ах аваргын хувьд Таканоивад хэрхэн барилдах, биеэ хэрхэн авч явах тал дээр зааж зөвлөсөөр ирсэн. Одоо ч тийм бодолтой байдаг. Дүү бөхчүүдээ илүү хатуу чанга болгож, илүү хичээгээсэй гэсэн үүднээс ханддаг байсан хандлага маань ийм байдалд хүргэлээ. Архи уусан учраас, архины халуунд хийсэн зүйл биш. Би архи уудаг, уучихаараа агсардаг хүн биш. Хэвлэл мэдээллээр ийм мэдээлэл их явсан. Тийм биш. Дүүдээ нэг зүйл хэлж өгөх гээд, зааж өгөх гээд ийм зүйл боллоо гэж байсан юм. Мөн Таканоивад хандаж “Сүмо бөхийг, сүмо бөхийн ухамсар, хүндлэл гэж юу байдгийг сайн ойлгож ухамсарлаж яваарай” хэмээн захиж байв. Мөн Японы сэтгүүлч Ёоконо гэж хүний тэмдэглэлд “Харүмафүжи зодог тайлсныхаа дараагаар “Би яахав зодог тайллаа. Харин одоо Таканоиваг эргээд дэвжээн дээр гаргаж барилдуулмаар байна гэж танилдаа санаа зовж ярьж байсан”” тухай бичсэн байдаг.
Ямартай ч хэрэг явдал эхнээсээ шийдэгдэж байгаа ч прокурорын газраас ямар шийдвэр гаргахыг хүмүүс чих тавина хүлээж сууна.
0 Сэтгэгдэл
Зочин
Зүгээр аваргууд минь сургамж дохио боллоо.Япончууд мөрлөж болохгүй гээд л жуоам гаргачих тэгээгүй байж шүүмжлэнэ гэдэг чинь шахаж байгаагийн шинж дээ.Хакухо аваргын 1сарын башёд эхний 5-6 өдөр ялаад л авах мөнгө бна даа .Бухимдах хэрэггүй барилдаандаа л саын төвлөр өмнөх бүх юмыг март аваргууд минь .Шинэ ондоо цоо штнээр бүх зүылийг эхэл. Амжилт хүсье.
2017.12.25
2017.12.22
Сэтгэгдэл бичих