Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна
Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Тавантолгойд газар хөдлөлтийн идэвхжилтийг судлах өргөн зурвасын 4-8 байнгын станц шинээр байгуулна

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны дөрөвдүгээр хуралдаан боллоо.
Хуралдаанаар зөвлөлийн энэ оны ажлын хэрэгжилт,ирэх жилд хийх ажлын төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлыг хэлэлцэв. Ирэх жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний санхүүжилтийн тооцоо судалгааг нэгтгэж улсын төсөв болон бусад эх үүсвэрт тусгах боломжийг нягтлах шаардлага байгаа учраас Шадар сайд Ө.Энхтүвшин Байнгын ажиллагаатай зөвлөлийн ирэх оны төлөвлөгөөний төслийг дахин хэлэлцэхээр товлов. Ингээд ойрын хугацаанд дараах ажлуудыг хийхээр тогтлоо.

-Газар хөдлөлийн бичил мужлалын зургийн ажлыг үргэлжлүүлэх, барилга байгууламжийг паспортжуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилгын дахин төлөвлөлт, орон сууцны барилгын сууц өмчлөгчдийн холбоо, барилгын хийц, материалын чанар шалгах лабораторийн үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулах,
-Аймаг, орон нутгийн сургууль, цэцэрлэг, театр, соёлын төв, музейн барилгын чанар, аюулгүй байдлыг объект тус бүрээр бүртгэх, шинэчилж барих болон хүчитгэн засах барилгыг эрэмбэлж, улсын төсөв, олон улс, хандивлагчдын зээл, тусламжийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх,
-Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв байгуулж үндэсний сүлжээнд холбох, гамшгийн үед цугларах талбай, түр хоргодох байр, нүүлгэн шилжүүлэх талбайн нэгдсэн стандартыг бий болгох,
-Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Тавантолгойн нүүрсний уурхайн орчимд ажиглагдаж буй газар хөдлөлтийн идэвхжилтийг тасралтгүй ажиглах газар хөдлөлтийг бүртгэх өргөн зурвасын 4-8 байнгын станцыг шинээр байгуулах,
-Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажил, тулгарч буй асуудлын талаар ҮАБЗ болон УИХ-д танилцуулахад бэлтгэх зэргийг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

0 Сэтгэгдэл