Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Сүрьеэ, БЗХӨ-өөр өвчилж байсан иргэдийг БНСУ-д гэрээгээр ажиллуулахгүй гэв

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн 2018 оны бүртгэлд хамрагдахаар бэлтгэж буй иргэдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтсээс нэгэн анхааруулга гаргажээ.
Үүндээ, “Монгол  Улсын Хөдөлмөрийн яам (хуучнаар), Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн яам хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай” Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явж байгаа иргэдийг хүлээн авагч Улсын тавьсан шаардлагын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамруулж тэнцсэн иргэдийг хурдан шуурхай найдвартай  чирэгдэлгүй илгээх  нь манай байгууллагын нэн тэргүүний зорилго юм. Өнгөрч буй 2017 онд эрүүл мэндийн үзлэг шинжилгээгээр тэнцээгүй Сүрьеэ-4, Тэмбүү-1 илэрч нутаг буцаагдсан нь урьд онуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт гарав. БНСУ дахь Ёжү сургалтын төв болон Шинчон Ёнсей эмнэлгийн байгууллага нь 2018 онд Хөдөлмөрийн гэрээгээр очих иргэдийг Сүрьеэ, БЗХӨ /тэмбүү/ өвчнөөр өвдөж байсан, эдгэрсэн эрүүл мэндийн тодорхойлолттой иргэдийг хүлээн авахгүйгээр нутаг буцаахыг анхааруулж байгаа тул 2018 оны СХТТШ-ын бүртгэлд хамрагдахаар бэлтгэж буй иргэд хувийн сахилга бат, ариун цэвэрт онцгой анхаарч дээрх өвчнөөр өвчлөхөөс сэргийлнэ үү” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан