Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Гэр бүлийн хүчирхийллийн 1262 гэмт хэрэг он гарснаас хойш бүртгэгджээ

Цагдаагийн ерөнхий газраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор үе шаттайгаар ажил, арга хэмжээг төлөвлөн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.
Энэ ажлын хүрээнд НҮБ-ын Хүн амын сантай хамтран Цагдаагийн байгууллагын болон Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрны мэдээллийг нэгтгэсэн санг ашиглалтад оруулж ажилласан байна.
Тэгвэл өнөөдөр нийслэлийн 9 дүүргийн цагдаагийн хэлтсүүдийн эрүүгийн мөрдөгч, мөрдөгч, хэрэг бүртгэгч, хэсгийн байцаагч нарт "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд цагдаагийн алба хаагч нараас анхаарах асуудал", "Гэр бүлийн хүчирхийллийн программ хангамж, мэдээллийн нэгдсэн санг ашиглах нь" сэдэвт сургалт зохион байгуулжээ.
Гэр бүлийн хүчирхийллийн дууддлага, мэдээллийн программ хангамж, мэдээллийн нэгдсэн санг цагдаагийн алба хаагчид ашигласнаар хүчирхийллийн түүх, хохирогч болон хүчирхийлэл үйлдэгч этгээдийн мэдээллийг хамгийн богино хугацаанд олж авах, улмаар хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээ, хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлагыг оновчтой, зөв зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.
Мөн цаашид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд алба хаагчдыг чадавхижуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
2017 оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 1262 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнө оны мөн үеэс 69 хэргээр буюу 5,2 хувиар буурч, гэр бүлийн хүчирхийллийн 4122 зөрчил бүртгэгджээ. Мөн 2415 хүнийг хуулийн дагуу 7-30 хоногоор баривчилж шийтгэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан