Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Гэмтэл согог судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Гэмтэл согог судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж өгөв.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардчилсан хувьсгалын 28 жилийн ойг тохиолдуулан, олон улсын жишигт нийцсэн чанартай оношилгоо эмчилгээг шинжлэх ухааны ололт, сургалт судалгаатай хослуулан, гэмтэл согог судлалын чиглэлийг шинэ шатанд гаргаж, монгол хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх үйлсэд оруулсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үе үеийн нийт эмч, сувилагч, асрагч, ажилтан албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.
Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “Та бүхэнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ой, Гэмтэл согог судлалын Үндэсний төв үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, тус байгууллагыг Монгол Улсын төрийн дээд шагнал - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг гардуулан өгч байгаадаа баяртай байна.
Анагаах ухааны орчин үеийн хөгжил дэвшил, техник технологийг ашиглан, 55 жилийн турш хүн ардад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж ирсэн Гэмтэл согог судлалын Үндэсний төв түүхэн ойгоо осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, гэмтэл согог судлалын чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, инноваци, олон улсын жишигт нийцсэн оношилгоо, эмчилгээг нэвтрүүлэн, үйлчлүүлэгчид ээлтэй орчин бүрдүүлэн ажиллаж байгаа ахиц дэвшил, амжилт ололтоор дүүрэн угтаж байна.
Тус байгууллагын үе үеийн удирдлага, эмч, сувилагч, асрагч, ажилтан, албан хаагч, хамт олонд төр засаг, ард иргэд, эмчлүүлэгч үйлчлүүлэгчдийн өмнөөс талархал илэрхийлэхийн ялдамд халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт танай хамт олон амжилт ололтоо ахиулан, хүн ардынхаа эрүүл энхийн төлөөх ариун үйлс, ажил хөдөлмөрөөрөө улс орныхоо хөгжилд улам бүр үнэтэй хувь нэмэр оруулсаар байна гэдэгт итгэлтэй байна.
Сайн үйлс ашид дэлгэрэх болтугай.
Баярлалаа” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан