Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
“1000 машины зогсоол”-д худалдаа эрхлэгчдэд 18:00 цаг хүртэл машинаа шилжүүлэн зөөвөрлөх хугацаа өгчээ
Галт тэрэгний төв буудал буюу вокзалын баруун талд байрлах “1000 машины зогсоол”-ын газрыг өнөөдөр чөлөөлж байна. Шүүхийн шийдвэрээр уг зогсоолын үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх талаар өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэл өгч байсан юм байна. Уг талбайд худалдаа эрхлэгчдийг авто машинуудаа өнөөдрийн 18:00 цаг хүртэл шилжүүлэн зөөвөрлөх хугацаа өгч байгаа аж. Хэрвээ заасан хугацаанаас хойш зогсоолд автомашин үлдсэн тохиолдолд тусгай зориулалтын машинуудаар зөөж талбайг чөлөөлнө гэдгийг иргэд аж ахуйн нэгжид мэдэгдээд байгаа юм.

Автомашины худалдаа эрхлэгчдийн байрлаж байсан уг газар нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнх юм. Энэхүү газарт Улаанбаатар хотын шинэ зорчигч үйлчилгээний төв буюу орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн төмөр замын вокзал барихаар төлөвлөж үүний дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгож байжээ. Төлөвлөсний дагуу шинэ вокзалын барилгын ажил удахгүй эхлэх гэж байгаа аж.

Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн цагдаагийн газар, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг хамтран авто машины худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа гэдгээ албаныхан хэлж байлаа. Харамсалтай зарим нэг худалдаа эрхлэгч нар шилжүүлэн нүүлгэх шийдвэрийг эсэргүүцэн, цагдаа нартай багагүй маргаан дэгдээсэн байна.

Гэхдээ “1000 машины зогсоол”-ын авто машины олонх худалдаа эрхлэгч учир байдлыг бүрэн ухамсарлан өөрсдийн машинуудаа шинээр баригдсан Авто худалдааны цогцолбор луу зөөвөрлөж эхлээд байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан