Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Дундговь аймагт шүлхийгээр өвчилсөн 123 малыг устгажээ

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн “Майнт марзан” гэдэг газар нутаглах малчин Ц-ийн 2 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан тус сумын Засаг даргын А/75 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэмийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай тогтоон ажиллаж байгаа юм.
Тэгвэл ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, БОАЖЯ-ны Дэд сайд Ц.Батбаяр нар Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Я.Алтанхундага болон холбогдох мэргэжилтнүүдтэй шуурхай хурал зохион байгуулж, шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийг сонсч, цаашид авах хэмжээний талаар үүрэг, зөвлөмж өгчээ. Тухайлбал, Голомтын бүсэд байгаа иргэдэд ухуулга, сурталчилгааны ажлыг сайн зохион байгуулах, иргэдийн дунд эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, иргэдэд зөв ойлголт өгөх,
-Иргэдийн ундны усны асуудалд анхаарах
-Голомтын болон хяналтын постуудад ажиллаж байгаа алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын холбогдох мэргэжилтнийг томилон ажиллуулах,
-Голомтын бүс дэх хяналтын постуудад зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, эрүүл бүсэд тандалт явуулах,
-Мэргэжлийн байгууллагууд мэдээллээ солилцон харилцан уялдаатай ажиллах
-Бүртгэлгүй, малаа вакцинжуулалтад хамруулаагүй, өвчний халдвар тархаасан малчинд хариуцлага тооцох зэрэг үүрэг, чиглэлийг өгөв.
Өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдад хорио цээрийн дэглэм тогтоон 32 постонд 86 хүн, 34 техник хэрэгсэлтэйгээр ажиллуулж байна. Мөн өвчилсөн малыг устгах бүлэг байгуулан устгалын 3 цэгт 123 малыг устгасан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан