Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Н.ЦЭРЭНБАТ: ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, ҮНДЭСНИЙ ПАРКИЙН САЙН ТУРШЛАГЫГ АВСТРАЛИАС НУТАГШУУЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтриг хүлээн авч уулзан, санал солилцлоо. Уулзалтын эхэнд Н.Цэрэнбат сайд жишиг уул уурхайн загвар болсон Австрали улстай нягт хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд Элчин сайд Жон Лангтриг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа уламжилсан юм. Тэрээр “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд Австрали улсын туршлага Монгол Улсад хэрэгтэй. Уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж сүйдсэн талбайн тооллогыг манай яамны зүгээс хийж дуусч байгаа. Сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх технологийг Австрали улс амжилттай нутагшуулсан туршлагаасаа бидэнтэй хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Үүний тулд бид УУХҮЯ-тай нягт хамтран ажиллах болно. Мөн аялал жуулчлалын салбарт ч Австрали улсын туршлагыг судалж, үндэсний паркуудаа хөгжүүлсэн, тусгай хамгаалалттай газруудаа хамгаалах жишгийг нэвтрүүлэх хүсэлтэй байна. Үүнээс гадна хот суурин газруудад ногоон байгууламжийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулсан танай орны туршлага ч бидэнд хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газрын гишүүний хувьд бүрэн эрхийнхээ хүрээнд Австарли улстай хамтарч ажиллах бүхий л бололцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана” хэмээсэн юм.
Харин Элчин сайд Жон Лангтри Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахад ямагт бэлэн байгаагаа илэрхийлээд хариуцлагатай уул уурхай, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон үндэсний паркийн жишгийг нэвтрүүлэхэд БОАЖЯ онцгой чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан