Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна
Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Шинжлэх ухааны ҮЭ-ийнхэн Үндсэн хуулийн цэцэд хандана

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн хуулийн 21.1.3-т: “энэ хуулийн 11.2-т заасан байгууллагад тасралтгүй 25 ба түүнээс дээш жил эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил эрхэлсэн эрдэм шинжилгээний болон инженер-техникийн ажилтан, лаборант өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол ажиллаж байгаа байгууллагаас нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох” гэж заасан байдаг. Гэвч тухайн байгууллагуудад ажилладаг нягтлан бодогч, нярав, номын санч, жижүүр, сантехникч, үйлчлэгч зэрэг олон хүнийг эрх ашгийг хохироож, дээрх тэтгэмжийг авч чадахгүй тэтгэвэрт гарахад хүргэдэг аж. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-т “хүнийг... эрхэлсэн ажил, албан тушаал... боловсролоор ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг зөрчиж буй юм. Тиймээс Шинжлэх ухаан технологийн тухай хууль батлагдсан цагаас хойш 10 гаруй жил энэ заалтаар тэтгэмж авч чадаагүй ажилтнуудын хохирлыг нэхэмжилж Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос Үндсэн хуулийн цэц ба холбогдох шүүхийн байгууллагад хандахаар шийдвэрлэсэн байна.

0 Сэтгэгдэл