Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
230 мянган ахмад 680 тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлтэй байна

ХНХЯ, Монголбанк, арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зорилгоор хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.
 
Арга хэмжээнд ХНХ-ын сайд Ч.Чинзориг, Монголбанк, Хаан банк, Төрийн банкны удирдлагууд оролцож, санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
ХНХ-ын сайд Ч.Чинзориг гарын үсэг зурсаны дараа хэлсэн үгэндээ  “Тэтгэвэр авагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахаар Засгийн газрын санаачилгыг дэмжиж, санамж бичигт гарын үсэг зурсан банкны удирдлагуудад талархал илэрхийлье. Нийгмийн даатгалын сангаас 381 мянган ахмад тэтгэвэр авч байна. Нийт ахмадуудын багагүй хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй байна. Нийт ахмадуудын 92 хувь нь Хаан болон төрийн банкаар үйлчлүүлж байна. 230 мянган ахмадууд 680 тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлтэй байна” гэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан