Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна
Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
”Монголын зэс корпораци”: Компанийн эрх ашгаа бид хуулийн хүрээнд хамгаална

"Эрдэнэт"-ийн 49 хувийн хувьцааг төрийн өмчид авахаар болсон Засгийн газрын шийдвэрийг хууль бус гэж үзэж буйгаа илэрхийлж "Монголын зэс корпораци" өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Засгийн газартай өмнө нь уулзсан ч хэлцэл дуусаагүй гэж бодсон. Гаргасан шийдвэр нь бидний хувьд гэнэтийн байлаа. Засгийн газрын шийдвэр олон улсын гэрээ хэлцэл төдийгүй дотоодын хууль журмыг зөрчсөн үйлдэл боллоо хэмээн тус компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар хэлсэн юм. Мөн тэрээр Засгийн газартай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Бид улс төрийн хугацаатай амлалтын золиос болж байна. Дээд шүүхийн шийдвэрийг давж, үгүйсгэж байгаад харамсч байна. Бид Засгийн газарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэлт тавьсаар ирсэн. Дээд шүүхийн шийдвэр гарч, хувьцааны бүртгэл сэргэсний дараа ТУЗ-ийн хурлаа хийж асуудал шийдэгдлээ гэж бодож байсан. Монгол Улс болон олон улсын хууль тогтоомжийн дагуу худалдан авалтыг хийсэн гэв.
Харин үүссэн нөхцөл байдлын талаар тус компанийн өмгөөлөгч н.Батбаяр "51 хувийн хувьцаа эзэмшигч төр болон 49 хувийг эзэмшиг хувийн хэвшил хоёрын хоорон дахь бизнесийн эрх зүйн маргаантай асуудал явагдаж байна. Энэ асуудалд төр, хувийн хэвшил хоёулаа харилцан тэгш эрхтэй. Төр болон хуулийн этгээдийн хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй. Нэг талаас хүч түрэн асуудлыг шийдсэнээр хувийн компанийн эрхийг ноцтой зөрчсөн, бүдүүлэг шийдвэр гэж үзэж байна. Тийм учраас иргэний хууль, компанийн хуульд заасны дагуу эрх ашгаа хамгаалах болно" гэсэн юм.

0 Сэтгэгдэл