Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна
Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Азийн сангийн шинээр томилогдсон суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Азийн сангийн суурин төлөөлөгч ноён Марк Кэйнигийг өнөөдөр хүлээн авч уулзсан байна. Уулзалтад НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Азийн Сангийн Монгол дахь дэд суурин төлөөлөгч Диана Фернандез, Азийн Сангийн төслийн менежер Н.Амарзаяа болон бусад албаныхан оролцжээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Азийн сан 2012 оноос НЗДТГ-тай хамтран ажиллаж, “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”, “Хотын засаглал”, “Хог хаягдал ба цаг уурын өөрчлөлт”, “Төрийн албанд ил тод байдлыг нэмэгдүүлэх нь” зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Тиймээс цаашид засаглалыг бэхжүүлэх, сайн засаглалыг дэмжих чиглэлээр урьд бий болгосон харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллахад бэлэн байна. Азийн сантай Улаанбаатар хот нягт хамтын ажиллагаатай ажилладаг. Хотын зүгээс хотын засаглалыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Түүнчлэн Азийн сан Улаанбаатар хотыг олон улсын тавцанд гаргахад туслалцаа дэмжлэг үзүүлдэг. Сүүлийн жилүүдэд Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум зохион байгуулж байгаа. Үүнд маш идэвхтэй оролцдог. Энэ жил уг форумыг хамтран зохион байгуулахаа энэ удаад ярилцлаа. Шинээр томилогдсон суурин төлөөлөгч нь хотын засаглалаар мэргэшсэн, Монгол Улсад олон удаа ирж ажиллаж байсан туршлагатай хүн учраас шууд ажилдаа орсон байна. Тиймээс хамтарч ажиллахад таатай байх болно" хэмээн онцолжээ.
Азийн сангийн суурин төлөөлөгч ноён Марк Кэйниг “Азийн сан нь яг одоогоор НЗДТГ-тай хамтраад хоёр үндсэн том төслийг хэрэгжүүлж байгаа. “Хотын засаглал” төсөл нь Швейцарийн санхүүжилттэйгээр хэрэгжиж байна. Хотын албан хаагчдын чадавх, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, төрийн үйлчилгээг хороодын түвшинд хүргэх гол зорилготой төсөл юм. Төслийн хүрээнд 3000 гаруй төрийн албан хаагчийг сургасан байгаа. Хоёр дахь гол төсөл бол “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдин төв” юм. Энэ төв бизнес эрхлэх сонирхолтой, бизнес санал, санаачлагатай, бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй эмэгтэйчүүдэд зориулсан сургалт, ганцаарчилсан зөвлөгөө, инкубатор хөтөлбөр зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Нээгдсэнээсээ хойш 2 жилийн хугацаанд 4000 гаруй эмэгтэйг үйл ажиллагаандаа хамруулсан байна. Миний хувьд Азийн сангийн суурин төлөөлөгчөөр ажиллах болсондоо баяртай байгаа. Цаашид НЗДТГ-тай олон талд үр дүнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

0 Сэтгэгдэл