Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Баянзүрхчүүд ‘’Донор’’-ын эгнээнд нэгдэв

Дэлхийн цусны донорын өдрийг тохиолдууланБаянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс ‘’Донор’’-ын өдөрлөгийгамжилттай зохион байгуулав. “Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя’’ уриан дор Баянзүрх дүүрэгт 4 дэх жилдээ зохион байгуулсан өдөрлөгт Баянзүрх дүүргийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын мэргэжилтнүүд болон иргэд идэвхитэй оролцлоо.
Энэхүү өдөрлөгийг зохион байгуулсанаар сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой юм. Мөн цусны нөөц бүрдүүлэх, цусны донорын сайн үйлсийн аяныг иргэдэд түгээн дэлгэрүүлэх, мэдээ мэдээллээр хангаж, хэн нэгний амь аврах хүмүүнлэгийн энэрэнгүй үйлст өөрсдийн хувь нэмрийг оруулдагаараа онцлог.
Дашрамд мэдээлэхэд, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь тус өдөрлөгт жил бүр идэвхитэй оролцдог бөгөөд  “Донор” байгууллагаар шалгарч байсан юм. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цусны 70 мянган донор бүртгэлтэй байдаг. Тэдгээрийн 20 мянга орчим хүн тогтмол цусаа хандивладаг юм байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан