Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна
Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
“Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг удирдлагуудад танилцуулав

Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит хуралдаанаар баталсан төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүрэг дахин хуваарилах аргачлалыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр аймаг, нийслэлийн Засаг дарга болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох бусад албан тушаалтнуудад танилцуулж, уг аргачлалыг цаашид хэрэгжүүлэх асуудлаар зөвлөгөөн зохион байгууллаа.
Төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүрэг дахин хуваарилах аргачлалыг Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор баталсан “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд захиргааны шинжлэх ухааны онол, төвлөрлийг сааруулах талаар өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний сургамж, гадаад орны туршлага, гадаад, дотоодын зөвлөхүүдийн зөвлөгөө зэрэгт үндэслэн гүйцэтгэх засаглалын түвшинд захиргааны шинэчлэл хийх зорилгоор Засгийн газрын түвшинд анх удаа боловсруулан баталсан юм.
Төвлөрлийг сааруулах шинэчлэлийг хэрэгжүүлэх гол үндэс суурь нь төрийн байгууллагын чиг үүргийг оновчтой хуваарилах асуудал байдаг.
Бид төвлөрлийг сааруулна, тэр дундаа төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардал хийдлийг арилгана, оновчтой хуваарилна гэж олон жил ярьж ирсэн боловч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад төрийн байгууллагын чиг үүргийг нарийвчлан зааглаагүй, хариуцлага нь чиг үүрэгтэйгээ уялдаагүй, чиг үүргийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр хангалтгүй зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлууд байсаар байна.
Иймд энэхүү асуудлуудыг шийдвэрлэж, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, улмаар төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг баталсан.
Аргачлал батлагдсаны дараа уг аргачлалыг нийгмийн бүх салбарт, бүх түвшинд хэрэгжүүлэх бөгөөд ингэхдээ энэхүү аргачлалыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж бүх шатны төрийн болон ТББ-ын оролцоог хангаж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар хийж хэрэгжүүлнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нйиттэй харилцах хэлтсээс мэдээллээ

0 Сэтгэгдэл