Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Мал эмнэлгийн хүрээлэн шинэ лабораторитой боллоо

Мал эмнэлгийн хүрээлэнгийн лабораторийн шинэ барилгын нээлт өнөөдөр боллоо. Мал эмнэлгийн хүрээлэнгийн лабораторийн шинэ барилгын ажлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас улсын төсвийн 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд өгч байна.
Уг лабораторийн 3 давхар барилга нь нийт 1722 м2 талбайтай, ажиллагсадын эрүүл ахуйн нөхцөлийг хангасан, орчин үеийн түвшинд судалгаа хийх зориулалт бүхий био-аюулгүй байдлын 1-2 дугаар зэрэглэлийн тохилог лабораториуд, хурал, сургалт, семинар зохион байгуулах зориулалт бүхий танхимтайгаар баригдсан. Мөн Японы ЖАЙКА/AMЕД байгууллагын санхүүжилттэй SATREPS төслөөс 130 сая төгрөгийн өртөг бүхий өндөр хүчин чадалтай цахилгааны автомат нөөц үүсгүүрийг суурилуулсан.
Мал эмнэлгийн хүрээлэн нь 1961 онд байгуулагдсан ба Монгол улсын мал эмнэлгийн шинжлэх ухааны цорын ганц байгууллагын хувьд мал, амьтны гоц халдварт, халдварт, паразиттах болон халдваргүй өвчнүүдийн оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шинжлэх ухааны үндэстэй боловсруулах, үндэсний технологи бүхий шинэ эм, биобэлдмэл зохион бүтээх, мал эмнэлгийн арга хэмжээг боловсронгуй болгох, шинэ технологи, арга, аргачлал боловсруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар мал сүргийг эрүүлжүүлэх зорилгын хүрээнд онолын болон хавсарга судалгааны ажил гүйцэтгэж байна.
Лабораторийн шинэ барилгыг ашиглалтад оруулсанаар лабораторийн хүчин чадал, нөхцөл бололцоо сайжирч, мал эмнэлгийн эрдэм судлалын ажлын арга зүй дэлхийн хөгжилтэй орнуудын мал эмнэлгийн байгууллагын түвшинд хүрч, улмаар олон улсын  лавлагаа лабораториуд төрөн гарч өрсөлдөх чадвар улам бүр нэмэгдэнэ гэж үзэж байна.
Мал эмнэлгийн хүрээлэн нь Япон, Америк, Солонгос, Хятадын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсанаас гадна бэлтгэгдсэн тэргүүлэх эрдэмтэд, судлаачидтай, судалгааны бүтээлүүд нь эх орондоо төдийгүй олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Тухайлбал тус хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэдээс Мал эмнэлэг-биологийн шинжлэх ухаанд 4 шинэ нээлт хийж, Монгол улсын төрийн соёрхолыг 6 бүтээлээр хүртэн, олон улсад 3, үндэсний 120 гаруй үндэсний патент эзэмшиж байгаагаас гадна Олон улсын хянан магадлагаа хийгддэг (IF-тай) мэргэжлийн сэтгүүлд 120 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж тэдгээрээс гадаадын судлаачид 2000 гаруй эшлэл авсан байдаг.
Олон улсын цөмийн энергийн агентлаг, ЖАЙКА, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг олон улсын байгууллага, хүрээлэн, их дээд сургууль, компанитай үр дүнтэй хамтран ажилласнаар лабораторийн хүчин чадал, тоног төхөөрөмж, судалгааны хэрэглэгдэхүүнийг хөгжилтэй орнуудын түвшинд хүрсэн. Энэхүү иж бүрэн тоноглогдсон лаборатори нь өөрийн хүрээлэнгийн эрдэмтдээс гадна бусад ижил төрлийн судалгаа хийдэг лабораториуд, судлаачдад нээлттэй хэлбэрээр ашиглах боломжтой юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан