Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
”Жендэр ба хөгжил” үндэсний чуулган амжилттай болж өндөрлөлөө


Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Жендер ба хөгжил” үндэсний чуулган Төрийн ордонд өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Өнөөдрийн чуулганаар жендэрийн талаарх олон улсын чиг хандлага, төрөөс жендэрийн талаар баримталж буй бодлогыг танилцуулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд төр, төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, салбар, орон нутаг, байгууллагын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, чадавхийг бэхжүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм.

Чуулганы үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон холбогдох албаны төлөөллүүд оролцлоо. Мөн 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, хороод, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 500 гаруй зочид, төлөөлөгчид оролцож жендэртэй холбоотой өөрсдийн санал бодлоо солилцсон юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Жендэрийн тэгш байдлыг хангах нь хүний эрхэд суурилсан хөгжлийн гол зарчим. Засгийн газар хөгжлийн бүхий л бодлого, хөтөлбөртөө жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэхийг зорьж байна” гэсэн юм. Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Жендэрийн тэгш байдал нь нэг салбарын дагнан хариуцах хүрээнээс хальж  салбар дундын зохицуулалт, олон талт хамтын ажиллагаа шаардах онцлогтой асуудал гэдгийг бид бүгд мэднэ. Тиймээс уг асуудлыг зохицуулах үүрэг бүхий Жендэрийн үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахалж, хорооны гишүүдийг төр, төрийн бус байгууллагаас тэнцүү тоогоор бүрдүүлэн ажиллаж байна. Түүнчлэн салбар, орон нутагт жендэрийн асуудал хариуцсан бүтэц, үндэсний хэмжээний сүлжээ бий болгох зорилгоор яамд, аймаг, нийслэл, дүүрэгт 44 жендэрийн салбар зөвлөл, хороодыг байгуулаад байна. Үндэсний хэмжээнд ажиллах анхны жендэрийн сургагч багш нарыг бэлтгэж, Жендэрийн үндэсний хорооны дэргэд мэргэшсэн жендэрийн шинжээчдийн бүлэг, хэвлэл мэдээллийн зөвлөл, жендэр консорциумыг ажиллуулж эхэллээ" гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан