Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Монгол хүүхдийн сүүн шүдний бөөгнөрөл, эрүү нүүрний гажиг тодорхойлох судалгааг анх удаа хийлгэжээ

НИТХ, Нийгмийн хөгжлийн хороо, НБГ, Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр ам судлалын сургуультай хамтран Улаанбаатар хотын 9 дүүргийн сургууль, цэцэрлэгийн 1200 хүүхдүүдэд сүүн шүдний бөөгнөрөл, эрүү нүүрний гажиг тодорхойлох, шүд цоорлын өвчний эрчмийг тодорхойлох судалгаа хийж, үр дүнг Эрүүл мэндийн мэндийн яамны “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулж буй ажлын хэсгийнхэн, ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн болон албаны хүмүүст танилцуулжээ.

Судалгааны үр дүнгээс үзэхэд хоёр хүүхэд дутмын нэг нь сүүн шүдний бөөгнөрөл буюу эрүү нүүрний гажигтай болох нь тодорхойлогдсон байна. Хүүхдийн хоолны хатуулаг чанар алдагдаж, монгол хүний хавиргаа зулгааж, бөлхөө зажилж, ясаа мөлжиж, ааруулаа иддэг эрүүл амьдралын хэв дадал багасаж, машиндсан, миксердсэн уудаг хоол иддэг болсонтой холбоотойгоор хүүхдийн эрүү нүүрний яс дутуу хөгжиж, сүүн шүд бөөгнөрч, давхралдаж, хазалтанд гажиг үүсдэг. Энэ нь цаашлаад хүүхдийн гоо сайханд нөлөөлж, олон сая төгрөгийн шүдний аппарат зүүх эмчилгээ хийлгэхэд хүргэж, эмчлээгүй тохиолдолд эрүүний үеэнд гажиг үүсч, толгой өвдөх, дүүрэх, шүд цоорох зэргийн шалтгаан болдог байна.
Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, “Иймд судалгааны багийн хамт олон хүүхдийн хоолны стандартыг өөрчлөхөөс эхлэн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдэд мэдлэг мэдээлэл, зөвлөгөө өгөх, судалгааг гүнзгийрүүлэн хийх ажлуудыг үндэсний хөтөлбөрт оруулах ажлыг санал болголоо. Бидний судалгаагаар шүдний цоорлын эрчим дунджаар 86 хувьтай байгаа ба СБД-т 94 хувьтай байлаа. Эрүүл монгол хүнийг өсгөж, хүмүүжүүлэх нь Боловсрол, эрүүл мэндийн салбар, эцэг эхчүүд бидний амин чухал үүрэг билээ.
"Монгол хүнийг бэлтгэхэд СӨБ-үүрэг оролцоо" сэдэвт Нийслэлийн 3000 багшийн зөвлөгөөний нэгээхэн том ажил урагшилж байгааг та нартаа мэдээлэхэд баяртай байна. Энэ дашрамд хэлэхэд хөхөө өвлийн хүйтэн, хөр цасан дундуур Багахангай, Багануур, Налайх дүүрэгт хүртэл очиж ажилласан Д.Отгонболд захиралтай АШУҮИС-ын Нүүр ам судлалын сургуулийн захирал хамт олонд гүн талархал илэрхийлье” хэмээсэн байна.
Х.Онон
0 Сэтгэгдэл
























