Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Орхон аймгийн хэмжээнд аюулт үзэгдэл, ослын тоо 11 хувиар буурчээ

Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг Орхон аймагт ажиллаж байна. Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурал болж, тус аймагт 2017 онд тохиолдсон аюул, ослын тухай танилцуулга, өвөлжилтийн нөхцөл байдал, мал, хөдөө аж ахуйн салбарын тухай мэдээллийг танилцуулжээ.
Хурлын эхэнд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар аймгийн Онцгой комиссоос гамшигтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулга хийсэн байна. Тус аймгийн хувьд хаврын уруйн усны үерээс урьдчилан сэргийлэх, хамгаалалтын суваг шуудуу байгуулах, сэргээн засварлах, хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, шар ус, үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын хор уршгийг арилгах, сэргээн босгох, мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт, өвс тэжээлийн хүрэлцээ, хуваарилалтыг хийх зэрэг ажилд орон нутгийн төсвөөс 11,1 сая төгрөгийн хөрөнгө зарцуулан ажиллажээ.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад 305 удаагийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор 38000 иргэн хамрагдаж, мэргэжлийн алба, ангиудын гамшигтай тэмцэх хамтын ажиллагааг хангах, Онцгой комиссын гишүүдийн удирдлагын арга зүйг дээшлүүлэх зорилгоор команд штабын сургуулийг зохион явуулж, иргэдэд гамшиг, аюулын тухай ойлголт өгч, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажилласны үр дүнд 2017 онд аймгийн хэмжээнд гамшиг ослын тоо 11 хувиар буурсан байна гэж хурандаа Г.Ганбаатар танилцуулсан байна.
Тус аймгийн хувьд үер усны аюул хамгийн өндөр эрсдэлтэй байдаг.  Өнгөрсөн онд гэхэд хоёр удаагийн үерийн аюулын улмаас нийт 259 объект болон иргэдийн 72 гэр, 182 хашаа өртөж, нэг иргэний амь нас хохирч байсан. Мөн орон нутгийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур, улсын чанартай 6 аймгийн 125 сумыг эрчим хүчээр хангах 13 баганан тулгуур, зам талбай тус тус эвдэрч 1340 толгой мал хорогдож байжээ.
Үерийн улмаас үүссэн хор уршгийг арилгах, сэргээн босгох, үерээс урьдчилан сэргийлэх, далан шуудууг сэргээх, засварлах ажилд 92.2 сая төгрөг зарцуулсан аж.
Аймаг, орон нутгийн гамшигтай тэмцэх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэртэй тэмцэх, чадавхыг сайжруулах, материаллаг орчинг бүрдүүлэх зорилгоор 178 иргэнийг түр ажлын байраар ханган 7 км урт үерийн суваг, шуудууг шинээр хийж, 7.4км шуудууг сэргээн засварлаж, даланг барьж үерийн аюулгүй байдлыг хангахад 532 сая төгрөгийн хөрөнгө гарган ажилласан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан