Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Сүхбаатар, Говь-Алтай, Завхан аймгийн сумдаар цасан болон шороон шуурга шуурч байна

Өнөөдөр Архангай, Төв аймгийн нутаг, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд хэсгээр, Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баян-Өлгий, Баянхонгорын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ хэмээн УЦУОШГ-аас мэдээлсэн. Тиймээс Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирлагын хяналтын хэлтэс, Шуурхай ажлын хэсэг бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд улс, хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслүүдэд 24 цагийн хяналт тавьж ажиллаж буй юм байна. Тус төвөөс өгсөн мэдээллээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 51-53 км-т овоолго цас үүссэн бөгөөд холбогдох АЗЗА-аас 10 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж дууссан байна. Мөн чиглэлийн 130-135 км-д явах анги дээр дагтаршсан цасыг цэвэрлэж байгаа аж. Түүнчлэн Сэлэнгэ-АЗЗА ТӨХК-ний хариуцдаг Дархан-Сүхбаатар сум чиглэлийн авто замд 4 хүний бүрэлдэхүүнтэй үйлчилгээний машин 1 зам дагуух хог цэвэрлэж буйгаас гадна Төв-АЗЗА ТӨХК-ий хариуцдаг УБ-Мандалговь чиглэлийн замын 79-89 км-д шуурсан цасыг автогрейдерээр арилгаж байгаа гэдэг мэдээллийг өгөв.
Мөн Ховд-АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг Улаангом чиглэлийн замын Буянт голын халиа гүүрэнд тулж байгааг суваглан ухаж түвшинг багасгах ажил хийгдэж байгаа аж.
Одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан-Асгат чиглэлд хооронд шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал, Говь-Алтай аймгийн Дэлгэр-Есөнбулаг чиглэлд цасан болон шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал, Завхан аймгийн Сонгино сумаас Нөмрөг сумын хооронд цас их хэмжээгээр орж, цасан болон шороон шуурга шуурч байна. Мөн Өмнөговь аймгийн Манлай, Сүхбаатар аймгийн Онгон сумуудад шүлхий өвчин гарсан тул УБ-Өмнөговь аймгийн Цагаан хад орох тээврийн хэрэгсэл Өмнөговь аймгийн Цогт-овоо, Цогт-цэций чиглэлээр, УБ-аас Сүхбаатар аймгийн Дарьганга чиглэлд яваа тээврийн хэрэгсэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр гэсэн маршрутаар явахаар болсон байна.
Иймд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, аюулгүй байдлаа сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг мөн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын гэрээт аж ахуйн нэгжийн найдвартай, баталгаатай, даатгалтай, мэргэшсэн жолоочтой, 24 цагийн хяналттай тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг анхааруулжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан