Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
11’836 татвар төлөгч иргэний урамшууллын гүйлгээ буцжээ

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу 2017 оны албан татварын буцаан олголтын урамшууллаар 654’168 татвар төлөгч иргэнд 78.1 тэрбум төгрөг олгохоос 621’595 татвар төлөгч иргэнд 77.1 тэрбум төгрөгийг 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар олгосон байна. Монгол банкнаас дансны мэдээлэл зөрүүтэй шалтгаанаар 11’836 татвар төлөгч иргэний урамшууллын гүйлгээ буцжээ.
Эдгээр иргэдийн хувьд арилжааны банк дахь дансны мэдээллээ https://ebarimt.mn/ цахим хуудсанд бүртгүүлсэн урамшуулал авах дансны мэдээлэлтэйгээ тулган засварлах шаардлагатай юм байна. 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн https://ebarimt.mn/ цахим хуудсанд мэдээллээ засварлах эрх нээгдсэн тул албан татвар төлөгч иргэн та дансны мэдээллээ нягтлан залруулах ёстой юм байна. Хувийн мэдээллийг залруулахдаа дараах зүйлсийг анхаарах ёстой гэнэ.
Овог нэрийн эхний үсэг, регистрийн дугаарын эхний 2 үсгийг томоор, кирилл үсгээр бичнэ.
• Регистрийн дугаарыг бичихдээ зай авахгүй;
• Өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаар байх;
Бүртгүүлсэн дансны хувьд
• Нэр дугаар зөрөхгүй байх;
• Хамтран эзэмшигчтэй данс биш байх;
• Идэвхитэй данс байх;
• Картын дугаар оруулахгүй байх;
• Дансны дугаарыг оруулахдаа зай авахгүй байх ёстой юм байна. Урамшууллын гүйлгээ буцсан иргэдийн хувьд дансны мэдээллээ нягтлан, залруулсан тохиолдолд урамшууллаа авах боломжтой аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан