Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна
Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тавдугаар сарын 25-нд эхэлнэ
“Нутгийн захиргааны цогцолбор”-ын концепц боловсруулах уралдаан зарлагдлаа

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг хотын шинэ төв болох Яармаг руу нүүлгэх хотын удирдлагын саналыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, бэлтгэлээ шуурхай хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан. Хотын төвийн хэт төвлөрөл, автомашины түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахаас гадна хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлалын шинэ төв байгуулах, иргэдэд нутгийн захиргааны үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилго бүхий уг төслийн концепц боловсруулах уралдаан зарлагдлаа. Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун өмнөд бүсэд хотын шинэ төвийг байгуулах ажлын хүрээнд “Нутгийн захиргааны цогцолбор”-ын концепц боловсруулах уралдаан энэ сарын 21-ний өдрөөс ирэх гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл нэг үе шаттай явагдах юм байна.
Мөн нийслэл хотод шинээр баригдах цэнгэлдэх хүрээлэнгийн концепц шалгаруулах уралдаан зарлагдаж байгаа юм. “Улаанбаатар хотод 35000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн цогцолбор”-ын концепц шалгаруулах уралдаан нь энэ сарын 21-ний өдрөөс ирэх гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл хугацаанд зарлагджээ. Дээрх хоёр уралдаанд мэргэжлийн сургуулийн оюутнууд болон сургуулиа төгсөөд 5 хүртэл жил ажиллаж буй залуу архитектор оролцох боломжтой аж. Уралдаан тус бүрээр шилдгүүдийг шалгаруулж гурван байр эзлүүлж, 1-3 сая төгрөгийн шагнал олгох юм байна.

0 Сэтгэгдэл