Олон хүнд онц их хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт энэ сарын 15-наас эхэлнэ
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, татварын шинэчлэлд өгсөн тэдний саналыг дахин нягтлахыг Сангийн яаманд даалгалаа
Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ
U13-14 насны Улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн Баян-Өлгий аймагт болж байна
Нийтийн тээврийн орлого 12.4 тэрбум төгрөгөөр буюу 68.4 хувиар өссөн
Явган хүний замын шинэчлэлтийн хүрээнд ил кабелуудыг газар доогуур сувагчилж байна
Нийт нутгийн 40 хувьд гантай болон гандуу байна
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо

Гомдлын тоо буурсан ч, шийтгэл хүлээх шүүгчийн тоо нэмэгджээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал (2018.02.26) боллоо. Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт, Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын алба хамтран Н.Ганбаатар нар "Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

Шүүхийн ёс зүйн хороо 2017 онд шүүгчийн ёс зүй, хариуцлагатай холбогдуулан 305 шүүгчид холбогдох 197 гомдол хүлээн авсан байна. Өмнөх онтой харьцуулахад гомдолд хамаарах шүүгчийн тоо 8.5 хувиар, гомдол 6.6 хувиар буурсан гэв.
Сахилгын шийтгэл 7 шүүгчид ногдуулсан байна
Шүүхийн ёс зүйн хороо 2017 онд нийт 202 гомдол шийдвэрлэжээ. Үүнээс 163 буюу 80.5 хувьд шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан аж. Мөн 27 буюу 13.3 хувьд нь сахилгын хэрэг үүсгэж, 12 буюу 5.9 хувийг нэгтгэж, 10 гомдол буюу 4.9 хувьд нь албан бичгээр хариу өгөх буюу харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлж 40 гомдлыг шийдвэрлээгүй байна.
2016 онд 1 шүүгчийн цалинг бууруулах, огцруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан бол 2017 онд шүүгчийн цалинг 1-6 сарын хугацаатай 20-30 хувь бууруулах сахилгын шийтгэлийг 3 шүүгчид, сануулах сахилгын шийтгэлийг 4 шүүгчид тус тус ногдуулсан байна. Өөрөөр хэлбэл, 7 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулжээ. Үүнээс үзвэл гомдлын тоо буурч байгаа ч сахилгын шийтгэл хүлээсэн шүүгчийн тоо өмнөх оноос өссөн байна.
Гомдол шалгах ажиллагаа болон шийдвэрийн үндэслэл сайжирсан
Шүүхийн ёс зүйн хорооны магадлалыг давж заалдсан 41 шүүгчид холбогдох 29 магадлалыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаж, сахилгын шийтгэл ногдуулсан 7 магадлалыг хүчингүй болгож 3 магадлалыг хэвээр баталж, нэг магадлалыг өөрчилсөн, сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан 13 магадлалыг хэвээр баталсан байна.
Шүүхийн ёс зүйн хорооны 3 магадлалыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүчингүй болгосныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим хянаж, Шүүхийн ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж магадлалыг хэвээр баталсан нь гомдол шалгах ажиллагаа болон шийдвэрийн үндэслэл сайжирсан гэж дүгнэжээ.
0 Сэтгэгдэл
Od
Sain l ajillaj baigaa yum bna. Gehdee ergelzee bol bna.
2018.02.28
Сэтгэгдэл бичих