Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Улаанбаатарт өдөртөө 12-14 градус хүйтэн байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Маргааш өдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөө шөнө нутгийн зүүн хагаст, маргааш нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч , нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 02-р дугаар сарын 28-ны цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө хүйтэрч 12-14 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 9-14 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Өмнөговийн нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
2018 оны 02 дугаар сарын 29-нөөс 03 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
3 дугаар сарын 1-нд Алтай, Хангайн уулсаар, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орно. Салхи 3 дугаар сарын 2, 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 3-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна
0 Сэтгэгдэл
























