Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна
Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тавдугаар сарын 25-нд эхэлнэ
ЭХ НЯЛХСЫН ТӨРӨХ ТАСГИЙН ХҮЛЭЭЛГИЙН ӨРӨӨГ ЗАСВАРЛАХ САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Цаг үе нийгмээ дагаад Монголын залуучууд сайн үйлсийн аянд эвлэлдэн нэгдэх нь олон болжээ. Байгалийн гамшиг болон ард олны сэтгэлийг эмзэглүүлсэн үйл явдал бүрийд монголчууд нэг, нэгэндээ тус дэм болдог зөв хэвшил сүүлийн жилүүдэд ихэсч буй нь нийгмийн захиалга юм.


Сайн үйлсийн аяныг шат дараатай зохион байгуулж ирсэн МОНГОЛОО | MONGOLOO фэйсфүүк группийн хамт олон Эх нялхсын эмнэлгийн төрөх тасгийн эргэлтийн хаалганы орчин болон хүлээлгийн өрөөг засварлах сайн үйлсийн аяныг эхлүүлээд байна.


Олон аавуудын үр хүүхдээ өлгийдөн амьдралын хамгийн сайхан гэрэл гэгээтэй дурсамж үлдээдэг энэхүү газар нь одоогийн байдлаар мөөгөнцөр үүсч, ханын будаг халцарч, эргэлтээр ирсэн хүмүүс нь суух сандал ч үгүй байна. Энэхүү сайн үйлсийг аянд нэгдэх хүмүүсд зориулан ХААН банк 506 413 4604 У. Оюунханд гэсэн нэртэй дансыг нээгээд байна.
Сайн үйлсийн аянд нэгдсэн хүмүүс МОНГОЛОО | MONGOLOO фэйсфүүк групп дээр мөнгө шилжүүлсэн баримтныхаа зургийг оруулах аж. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.






0 Сэтгэгдэл
























