ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна
Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тавдугаар сарын 25-нд эхэлнэ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Мартагдашгүй “МАРТ”
Хайрт хань, халамжит ээж, хайр хүргэм дүү, халуун дотноор угтдаг хамт олондоо гэнэтийн бэлэг бэлдэж, баярыг нь хуваалцахаар зэхэж байгаа залууст дуулгах нэгэн таатай мэдээ байна.


"Түгээмэл шуурхай шуудан” ХХК-ийн гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа "Хайрын гүүр хайрын шуудан” хөтөлбөр эхэллээ. Их хотын завгүй залууст зориулж буй энэ шинэлэг үйлчилгээ нь таны сэтгэлийн бэлгийг хүссэн газарт, хүссэн цаг хугацаанд тань хүргэж өгөх юм.
"Түгээмэл шуудан компани”-ийн тусгайлан бэлтгэсэн бэлгүүдээс та сонголт хийж мэргэжлийн шууданчдаар хүссэн газартаа хүргүүлхээс гадна тусгай хүргэлтийн багцын хүрээнд баярт агшинг мөнхлөх видео бичлэг хийлгэж, халуун дотно мэндчилгээгээ хүргээрэй.
Тус компанийн хамт олон бэлгийн багцуудыг өргөн сонголттойгоор бэлджээ. Хайрын амт Merci, самар ирис шоколадны төгс хослол тоффи набор, Хайр дурлалын хүндэтгэлийн бэлэгдэл сарнай цэцэгсийг Австрали дарстай хослуулан бүхий л насны бүсгүйчүүдэд зориулан тусгайлан баярын бэлгээр бэлэг барьж байгаа аж.
"Түгээмэл шуудан компани”-ийн хамт олон эмэгтэйчүүдийн баярыг угтаж урьдчилан захиалга өгсөн үйлчлүүлэгч нартаа үнэ төлбөргүй хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх юм. Баярын өдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр үйлчүүлбэл сонгосон бэлгийн багцны үнэ дээр энгийн хүргэлт 5000 төгрөг, хуваарьт хүргэлт 10000 төгрөг, тусгай хүргэлт бол 15000 төгрөгөөр нэмэгдэх юм.
Нэгэн хэвшмэл баярын бэлэгнээс татгалзаж, өвөрмөц, дахин хэзээч мартагдашгүй тийм гайхалтай мөчийг "Хайрын гүүр хайрын шуудан” бий болгох болно
0 Сэтгэгдэл
























