ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна
Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тавдугаар сарын 25-нд эхэлнэ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
“Эерэг залуусын манлайлал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран Монголын оюутны эрхийн өдрийг угтаж “Эерэг залуусын манлайлал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг “Чингис СоСэ” олон улсын их сургуулийн номын санд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөр болон дүүргийн Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг танилцуулж, дүүргийн залуучуудын хөгжлийн төвийн бүтэц, үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэлээ.
Мөн Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын холбогдох мэргэжилтнүүд нийслэлийн “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн танилцуулгыг хийж, эерэг сэтгэлгээний сургалт зохион байгуулав. Нээлттэй хэлэлцүүлэгт “Чингис Соосэ” Олон Улсын Их Сургуулийн оюутны холбоо, “Мандах бүртгэл”, “Ач” Анагаах Ухааны Их сургууль, “Шинэ Анагаах Ухаан“ Дээд Сургууль, “Монос” Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль, зэрэг сургуулиудын оюутны холбоод хамтран нийт 250 гаруй оюутан залуучуудын оролцоог ханган ажиллав.
Хэлэлцүүлгээр цаашид залуучуудын хөгжил, оролцооны чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар болон оюутан, залуучуудад тулгамдаж буй асуудлын хүрээнд харилцан санал солилцож, Сонгинохайрхан дүүргийн их сургуулиудын оюутны төлөөллөөс бүрдсэн 23 гишүүнтэй дүүргийн “Оюутны холбоо”-г байгуулж, уулзалт хэлэлцүүлгээс гарсан оюутан залуучуудын санал, санаачилгыг дэмжин, хамтран ажиллахаар болов гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл