“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ
Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул захын уулзвар хүртэлх замын баруунаас зүүн тийш явах чиглэлийн хөдөлгөөнийг нээнэ
Тавдугаар сарын 12-ноос эхлэн ихэнх нутгаар хална
Э.Цэндбаатар өнөөдөр мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа хийнэ
Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд олон улсын LWG стандартыг мөрдүүлнэ
ОХУ-ын засгийн газар огцорчээ
Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна
Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй
Солонгос улсын нийтийн тээврийн шалгагч нар зорчигчиддоо дуу дуулж өгдөг
Солонгос улсын нийтийн тээвэр нь тус улсын хөгжлийн хамгийн том илрэл юм.
Давуу тал:
- Цагтаа байдаг
- Цэвэрхэн
- Тохьтой, дулаахан
- Түгжрэл бага
Хэдийгээр нийтийн тээвэрт юм идэхийг хориглодоггүй ч Өмнөд Солонгос улс хамгийн цэвэрхэн нийтийн тээврээр үйчлүүлдэг юм. Мөн нийтийн тээврийн хуваарь ойлгомжтой учраас төөрнө гэдэг ойлголт бараг үгүй.
Мөн жуулчдыг хамгийн их татдаг зүйлийн нэг нь Солонгос улсын нийтийн тээвэрт хоол идэж болдог явдал юм. Азийн ихэнх оронд нийтийн тээвэр, метронд хоол идэж, ундаа уухыг хориглодог. Зөрчвөл өндөр торгуультай. Харин БНСУ-д бол метронд кофитойгоо ороход хэн ч таныг шүүмжлэхгүйгээр онцлогтой.
Тээврийн хэрэгсэл
- Хурдны галт тэрэг
- Метро
- Автобус
- Онгоц
Автобус
- Хороолол дотроо явдаг жижиг автобус
- Хол, ойрын тээврийн хэрэгсэл сайн хөгжсөн
Солонгос улсын нийтийн тээвэр зургаан төрлийн үндсэн автобустай. Үүнд:
- Цэнхэр өнгөтэй автобус нь төв шугамийн автобус. Зөвхөн том хот дотроо явдаг
- Улаан өнгөтэй автобус нь нийслэл болон хот хоорондын автобус.
- Ногоон өнгийн автобус нь туслах шугамийн автобус. Метро хооронд. Хотхоны автобус нь ч мөн ногоон өнгөтэй, тосгоны автобус нь 2 оронтой тоотой, нэг хаалгатай.
- Цагаан өнгөтэй автобус бол цагдаагийн автобус
- Жижиг шар өнгөтэй автобус нь цэцэрлэгийн
- Том шар өнгөтэй автобус нь их сургууль
Шалгагч
Аливаа улсын хотжилтыг тодорхойлдог хамгийн том салбарын нэг нь яах аргагүй нийтийн тээвэр. Тиймдээ ч үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангаж, төлбөр төлөлтийг нь хянах үүднээс бүх улс оронд ШАЛГАГЧ хэмээх ажлын байр байдаг билээ. Солонгос улсад ч мөн адил шалгагч гэж байдаг аж. Шалгагч нь гэнэтийн үед буюу осол аваар гарсан үел зорчигчийг аюулгүй газар байрлуулах, орчны цэвэр байдлыг хянах, зорчигчид хөлсөө бүрэн төлж байгаа эсэхийг хянадаг бөгөөд хамгийн сонирхолтой нь онцгой өдрүүдэд зорчигчиддоо дуу дуулж өгдөг гэнэ. Мөн тэд шаардлагатай үед автобус цэвэрлэх ажил ч хийдэг байна.
Эх сурвалж: zuv.mn
0 Сэтгэгдэл