ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна
Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тавдугаар сарын 25-нд эхэлнэ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Эргэлт, уулзалтын бичиг олгохдоо иргэдээс хураамж авдаг явдлыг таслан зогсоов

Шүүхийн шатанд цагдан хоригдож байгаа яллагдагч, шүүгдэгчийн ар гэрт эргэлт, уулзалтын бичиг олгохдоо хураамж авч байгаа талаар иргэд Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах болжээ. Ингээд үүнийг шалгаж тодруулахад нийслэлийн дүүргүүд дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд болон Булган, Өмнөговь, Хэнтий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх цагдан хоригдож байгаа болон ял шийтгүүлсэн шүүгдэгчдийн гэр бүлийн гишүүдэд эргэлт уулзалтын зөвшөөрөл олгохдоо 500 төгрөгний хураамж авч байжээ. Уг хураамжийн орлогыг тухайн байгууллага өөрийн дотоод сандаа төвлөрүүлж захиран зарцуулж ирсэн байна.
Энэ хураамж нь хуульд нийцсэн дүрэм, журамгүй зохицуулалтгүй байгаа тул нэн яаралтай таслан зогсоож, дотоодын хяналт шалгалт зохион байгуулж, илэрсэн зарчил, дутагдлыг арилгаж, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож хуулийн дагуу ажиллах Шаардлагыг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид өнгөрсөн 01 дүгээр сарын 16-нд тавьсан аж. Тус Шаардлагыг хүлээн авч, зөрчлийг арилгуулан, иргэдээс хураамж авдаг байдлыг таслан зогсоож, холбогдох арга хэмжээг авч ажилласан тухай хариуг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Хүний эрхийн комисст өглөө.

0 Сэтгэгдэл