Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ТӨВ БАНК БОДОН ГАХАЙТАЙ ДУРСГАЛЫН МӨНГӨН ЗООС ШИНЭЭР ГАРГАЛАА

 

Монгол Улсад банк, санхүүгийн систем  үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монголбанк түүхэн ач холбогдол бүхий  тэмдэглэлт ойд зориулсан зоосны цувралуудаа “Монголбанк 95 жил“ мөнгөн зоосоор баяжууллаа. 

"Банк 1924-2019" зоос

"Монголбанк-95" зоос
 

Уг мөнгөн зоос нь 999 сорьцтой 1 болон 5 унц байх бөгөөд нэг нь Ардын хувьсгалаас хойших үндэсний мөнгөн тэмдэгтийг онцолсон бол нөгөө нь  Монгол Улсад анх банк үүссэн 1924 оноос өнөөг хүртлэх 95 жилийн цаг хугацааг илэрхийлж 95 гэсэн Хүмүүн бичээс бүхий нүүртэй бүтээгджээ.

Үүнээс гадна Монголбанк “Арван хоёр жил” зоосны цувралаа “Монгол бодон” зоосоор нэмэгдүүллээ. 

Анхны зоосоо улиран одож буй Тийн унжлагат хэмээх шороон нохой жилд зориулан “Монгол банхар” хэмээн гаргасан билээ. Харин хоёр дахь зоосыг  17 дугаар жарны урвуулагч хэмээх шаргачин гахай жилд зориулан худалдаанд гаргалаа. Монгол Улсын хөвч тайгын зэрлэг бодон гахайг дүрсэлсэн уг зоос нь 1 унц жинтэй, 38.61 диаметртэй 999 сорьцын цул мөнгөөр цутгажээ. 

Монголбанкнаас худалдаанд гаргаж буй дурсгалын зоосны мэдээллийг coin.mongolbank.mn сайтаас авна уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан