Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Улсын аварга малчдыг малынх нь тоо толгойгоор шалгаруулахгүй

Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга фермер, Улсын аварга саальчин шалгаруулах журмыг тус тус шинэчлэн батлав. Шалгарсан Улсын аваргуудыг шагнахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхээр болов.

Малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулан өсгөж, бэлчээрийг зүй зохистой ашиглаж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, малын чанарыг сайжруулан малаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийгэмд хувь нэмрээ оруулж байгааг нь харгалзан орон нутаг бүрт шалгаруулалтаа явуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгон журамлажээ.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлийн нөлөөллөөс үүдэн сүүлийн жилүүдэд бэлчээр талхлагдан, доройтсоор байна. Монгол Улсын бэлчээрийн даац цаг агаар хэвийн жилд 84,6 сая хонин толгой малын багтаамжтай бөгөөд гантай жилд бэлчээрийн даац 30 хүртэл хувиар буурдаг байна. Өнгөрсөн жилийн эцэст тоологдсон 66,5 сая толгой малыг хонин толгойд шилжүүлэхэд 111 сая хонин толгой болж байгаа нь өдгөө  бэлчээрийн даацаас 25,4 сая толгойгоор хэтрээд байгаа юм.

Иймд Улсын аварга малчин өрх, хошой аварга малчин өрх, фермер, саальчдыг шалгаруулах журмыг өөрчлөхдөө малын тоо толгойг хэт өсгөхөөс илүү малын үржил селекцийн ажлыг мэргэжлийн удирдлага дор шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж, малын чанараа сайжруулан, нэг малаас авах ашиг шимээ нэмэгдүүлсэн, малын төрөл, сүргийн зохистой бүтэц бий болгосон мал, аж ахуйн үйлдвэрлэлд ажлын байр нэмэгдүүлсэн, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулсан байдал зэргийг нь харгалзан шалгаруулалт явуулахаар журамд өөрчлөлт оруулаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан