Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Эрэн сурвалжлагдаж байсан 140 этгээдийг нийтийн байрнаас баривчилсан байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай”, “Теле хяналтын камеруудын байршлын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай захирамжийн танилцуулга”, “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам”-ын төсөл, “Нийслэлийн нутаг дэвсгэр дээр оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулах журам”-ын тухай шинэчилсэн найруулгын тухай хэлэлцлээ.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 649 байранд нийтийн байрны үйлчилгээ үзүүлж байгаагаас 4.1 хувь нь аж ахуйн нэгж, 95.9 хувь нь хувь хүний эзэмшлийнх байгаа юм. Мэргэжлийн байгууллагуудаас нийтийн байрны үйлчилгээ эрхлэгч иргэн аж ахуйн нэгж, нийтийн байранд амьдарч байгаа болон хөдөө орон нутгаас түр оршин сууж буй иргэдийн бүртгэл судалгааг гаргах, татварт хамруулах, сэжигтэй эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, галын аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон орон байрны ариун цэвэр, эрүүл  ахуйн норм шаардлагыг бүрдүүлэх зорилгоор шалгалт хийхэд Эрэн сурвалжлагдаж байсан болон оргон зайлсан 140 этгээдийг олж баривчилсан, Төвлөрсөн шугамд холбогдоогүй, зөөврийн устай, гаднаа нүхэн жорлонтой, өрөөний температур 20-22, чийглэг 30-40, Галын самбаргүй-10, галын хоргүй-15, цахилгаан утас гэмтэлтэй 13, байшин хоорондын зай ойр 31, Эрхэлж буй иргэн, хуулийн этгээд албан ёсны бүртгэл, зөвшөөрөлгүй Дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулдаггүй, Нийслэл, дүүргийн татварын албанд татвар төлдөг эсэх нь тодорхойгүй, Нийтийн байруудыг бүртгэн зөвшөөрөл олгодог, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг төрийн байгууллага байхгүйгээс оргон зайлсан этгээдүүд орогнож гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх нөхцөл бүрдсэн зэрэг цөөнгүй зөрчил дутагдал илэрсэн байна.

Тиймээс нийтийн байрны үйл ажиллагааг тусгай журмаар зохицуулах шаардлага тулгараад байгаа юм. Уг асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдаж, нийтийн байрны үйлчилгээ эрхлэх журмын төсөл боловсруулснаа зөвлөлийн гишүүдэд танилцуулж, хэлэлцүүллээ. Зөвлөлийн гишүүд дэмжиж, НИТХ-д өргөн барихаар боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан