Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
2019 оны “Шилдэг Дижитал Банк”-аар Голомт банкийг тодрууллаа.

Дэлхийн банк санхүүгийн салбарт нэр хүнд бүхий Global Finance сэтгүүлээс

Голомт банкийг Монгол Улсын “Шилдэг Дижитал Банк”-аар тодрууллаа. Голомт банк нь банк санхүүгийн салбарт анхдагч байсаар ирсэн бөгөөд интернэт банкны үйлчилгээ, олон улсын төлбөрийн карт, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан смарт банкны үйлчилгээг зах зээлд анхлан нэвтрүүлж байсан билээ.

Ингэснээр иргэд банкны салбарт очихгүйгээр хэзээ ч, хаанаас ч банкны бүтээгдэхүүн үйлчилгээг хялбараар авах боломж бүрдсэн юм. Мөн дижитал банкны цогц үйлчилгээг 2018 оноос хүргэж эхэлснээс хойш бүрэн дижиталчлагдсан банк болох зорилго дэвшүүлэн амжилттай ажиллаж байна. Үүний нэг илрэл нь техник технологийн хурдацтай хөгжлийн үед харилцагчдадаа илүү хурдтай, энгийн үйлчилгээг хүргэх зорилгоор төлбөр тооцооны хамгийн хялбар шийдэл болох “SOCIALPAY- Дижитал хэтэвч”-ийг зах зээлд нэвтрүүлсэн явдал юм. Голомт банкаар хийгдэж буй нийт гүйлгээний 93 хувь нь хүний оролцоогүй, онлайн сувгаар дамжиж, жилд дунджаар 6 их наяд төгрөгийн 11 сая орчим гүйлгээ хийгдэж байгаа бол SocialPay аппликэйшн хэрэглээнд нэвтэрснээс хойш дижитал хэтэвч хэрэглэгчдийн тоо дариу 3 дахин өсөж, жилд 2.1 тэрбум төгрөгийн төлбөр тооцоо хийгдэж, 30 мянга гаруй харилцагч виртуал төлбөрийн картын хэрэглэгч болсноос гадна интернэт худалдааны 25 хувь нь тус аппликейшнээр хийгдэж байна. 2018 оны Монгол Улсын хамгийн их таталттай аппликэйшн болж байсан SocialPay- ийг эдийн засаг, бизнес, санхүүгийн манлайлагчдыг тодруулдаг “Bloomberg awards”-ын 2018 оны “Шилдэг Инновац” бүтээгдэхүүнээр шалгаруулж байсан бол дижитал банкны цогц шийдлийг бий болгож буй Голомт банкны ололт амжилтыг Global Finance сэтгүүлээс үнэлэн “2019 оны Шилдэг Дижитал Банк”-аар тодруулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан