Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Аймгуудын ХАА-н бүтээгдэхүүнийг нийслэлд танилцуулна

“Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн-2019” үзэсгэлэн-худалдааг ХАА-н бирж болон Монголын ХАА-н хоршоологчдын Үндэсний холбооноос хамтран энэ есдүгээр сарын 25-30-нд “Лавай” худалдааны төвд зохион байгуулах гэж байна.

“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр,  “Мах сүүний анхдугаар” аян,  “Атрын III” аян,  “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хөтөлбөр”-н хүрээнд болох энэхүү үзэсгэлэн худалдаагаар 21 аймгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг танилцуулах юм. Үзэсгэлэн-худалдаагаар үйлдвэрлэгч, хоршоод, ААН, малчдын гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан хүнсийг нийслэлийн хэрэглэгчдэд дундын зуучлагч, дамжлагаггүйгээр хүргэх аж. Мөн малчид, хоршоодыг дэмжих, зах зээлд оролцох боломжийг бүрдүүлэх зорилготойг зохион байгуулагчид хэлж байна.

 

 

Цаашид уг үзэсгэлэн худалдааг 10, 11-р сард үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэж давтамжтайгаар зохион байгуулснаар ХАА-н бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болох эрсдэлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах, дундын шат дамжлагыг багасгах зэрэг ач холбогдолтой гэж байна. Үзэсгэлэн-худалдаанд ХАА-н хоршоод болон мал аж ахуй эрхлэгчид мах, цагаан идээ, хүнсний ногоогоор оролцох боломжтой юм. Мах худалдаалах хүсэлтэй иргэд, ААН, хоршоог ХАА-н биржид бүртгэж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан