Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
ЯПОНД ТАВАНТОЛГОЙ ОРДЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ сарын 20-ны өдөр Япон Улсын Токио хотноо болсон “Монгол Улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын форум”-д оролцож, Тавантолгой ордын бүтээн байгуулалт, дагалдах төслүүдийн талаар танилцуулга хийлээ.
Хөрөнгө оруулалтын форумд 300 гаруй бизнесийн байгууллага, банкны салбарынхан оролцож, Монголд хөрөнгө оруулах боломж, хөрөнгө оруулалтын орчин, Монголын Засгийн газрын бодлогыг сонирхсон байна.
Манай талаас оролцсон төлөөллүүд уул уурхайн чиглэлд ямар хөрөнгө оруулалт хийх боломжтой, Монголын эдийн засаг, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын нөхцөл боломжуудын талаар форумд оролцогчдод танилцуулж, уулзалтууд зохион байгуулсан байна.
0 Сэтгэгдэл
























