Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
УБТЗ-ын хамт олон бас нэгэн түүхэн дээд амжилт тогтоолоо

УБТЗ-ын хамт олон өнгөрсөн онд 25,7 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргасан билээ. Тэгвэл тус хамт олон хэдхэн хоногийн өмнө бас нэгэн түүхэн дээд амжилт тогтоолоо. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 10-нд нэг хоногт 1331 вагонд  81050,6 тонн ачаа ачиж түүхэн дээд амжилт тогтоож байсан бол энэ  оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэг хоногт 1431 вагонд 90071,9 тонн ачаа ачиж өмнөх амжилтаа шинэчиллээ. Ийнхүү өнгөрсөн оноос 100 вагон 9021,3 тонноор илүү ачаа ачсан байна. Энэ нь УБТЗ-ын экспорт, орон нутгийн ачаа тасралтгүй өссөөр байгааг харуулж байгаа юм. Эдгээр ачааны дийлэнхийг нүүрс, төмрийн хүдэр, жонш, зэсийн баяжмал зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаагаас гадна тариа будаа, хүнсний ногоо зэрэг ургацын тээвэр  эзэлж байна. Энэ онд “УБТЗ” ХНН 27 сая шахам тонн ачаа тээж өнгөрсөн оныхоо түүхэн дээд амжилтыг ахиулах төлөвтэй байгаа юм. Энэ жил 70 жилийнхээ ойг тэмдэглэсэн УБТЗ-ын хамт олон ийнхүү бахдам сайхан амжилтыг гаргасаар байна.

2 Сэтгэгдэл
Хувалз шиг төмөр зам ? Татвар төлөхгүй , зээлээ төлөхгүй , ажлаа хииж чадахгүй , дандаа хулгайчдыг дэмждэг ? Тээвриин тариф өндөр , дампуу газар ? Ниигэм өгөөжгүй дарамт болсон газар
Woow
Хамгийн их уншсан