Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Г.Ундармаа: Өдөрт 1800 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн явц, борлуулалт, түгээлт, нөөцлөлт ямар шатанд хийгдэж байгаатай газар дээр нь очиж танилцан ажиллалаа.

“Таван толгой түлш” ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал Г.Ундармаа “Сайжруулсан шахмал түлшний борлуулалт 359 цэгээр тогтмол хийгдэж байна. Долоо хоногт айл өрхүүдэд зургаан шуудай түлш картаар өгч байгаа. Картаа аваагүй иргэд хорооны Засаг даргаас авна. Иргэдэд картны хэрэглээг хэвшүүлэхийн тулд хичээлийн бус цагаар ажиллах хүсэлтэй оюутан, залуусыг цагийн ажилтнаар авч борлуулалтын цэгүүдэд картны хэрэглээг зааж, зөвлүүлж ажиллуулж эхэлсэн. Түлшний үйлдвэрлэлийн үйл явц одоо 7 шугамаар 24 цагийн турш явагдаж байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тогтмол хяналт тавьж ажиллаж байгаа. Өдөрт 1800 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна” хэмээв.

Хотын Захирагчийн зүгээс тулгамдсан ямар асуудал байгааг асууж тодруулан, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар “Таван толгой түлш” ХХК-ийн ажилчидтай санал солилцов. “Шахмал түлшний түгээлт, борлуулалтын цэгүүдийн уялдаа холбоо муу, хангалтгүй байна. Орц найрлагын тогтсон горимд Мэргэжлийн хяналтын байгууллагын 24 цагийн хяналт дор түлшийг үйлдвэрлэж байгаа нь сайн байна. “Таван толгой түлш” ХХК үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаагаа алдагдуулахгүй ажиллах нь чухал” гэдгийг Хотын Захирагч С.Амарсайхан хэллээ. Мөн тэрбээр дутуу шугамыг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай гэдгийг “Таван толгой түлш” ХХК-ийн холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан