Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Монголын түүх, хэл, соёл судлаач эрдэмтэд төрийн гурван өндөрлөгт хандлаа

 

Академич С.Чулууныг оюуны хулгай хийж, судлаачийн ёс зүйг уландаа гишгэн академич хэмээх цол зэргийг авсан хэмээн үзэж буй Монголын түүх, хэл, соёл судлаач эрдэмтэд төрийн гурван өндөрлөгт мөн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ШУА, Оюуны өмчийн газар, ЦЕГ-т хандаж шаардлага хүргүүллээ. Шаардлагад ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, академич Сампилдондовын Чулуунтай холбоотой ноцтой баримтуудыг дэлгэсэн байна. Тухайлбал, эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчих, судлаачдын академик эрх чөлөөг боомилж, бусдын амь насанд заналхийлсэн, энэ онд ШУА-ийн жинхэнэ гишүүнд нэр дэвшихдээ гадна дотны эрдэмтдийн оюуны бүтээлийн зохиогчдын нэрийг дурдаагүй зэргээр оюуны өмч, зохиогчийн эрх, эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэжээ. Мөн “академич” хэргэмийг хууран мэхэлж авсан байж болзошгүй талаарх хөдлөшгүй баримтуудыг дэлгэсэн байна.Иймээс С.Чулууны гаргасан эдгээр үйлдлийг холбогдох дүрэм, журмын хүрээнд яаралтай хэлэлцэн хариуцлага тооцож, шийтгэл хүлээлгэхийг шаарджээ.

1 Сэтгэгдэл
Залуу эрдэмтэн хүний хийж бүтээснийг үнэлэх хэрэгтэй. Хэл амаараа ойлголцдоггүй хүмүүс юм байх даа. Заавал ингэж хэл ам болж байдаг
Хамгийн их уншсан