Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт гадны хөрөнгө оруулагчдыг татах зорилготой “Discover Mongolia-2019” чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. 17 дахь жилдээ болж буй уг удаагийн чуулга уулзалтад Дэлхийн жишиг уурхай - “Эрдэнэс-Тавантолгой” ХК оролцож байна. 

Чуулга уулзалтын үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Стратеги, Хөгжлийн газар хариуцсан Дэд захирал Т.Цогтбаяр компанийн үйл ажиллагааны тухай болон бүтээн байгуулалтын төслүүдийн талаар танилцуулж илтгэл тавилаа.  Тэрбээр илтгэлдээ “Эрдэнэс-Тавантолгой” ХК -ийн төлөвлөсөн ажлууд одоогийн байдлаар өндөр үзүүлэлттэй явж байгаа талаар дурьдав. Тухайлбал, 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар олборлолт 13,1 сая тоннд хүрснээр төлөвлөгөөг 102  хувь, борлуулалтын орлого 9.24-ний байдлаар 2.1 их наяд хүрсэн нь төлөвлөгөөг 135 хувь, татвар хураамж 8 дугаар сарын 31-ний  байдлаар 467 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь  159 хувь, цэвэр ашиг хагас жилийн байдлаар 677 тэрбум төгрөгт хүрсэн нь 202 хувиар биелсэн үзүүлэлтүүд юм.  

“Discover Mongolia-2019” чуулга уулзалтад БНХАУ, ОХУ, Канад, Австрали зэрэг 10 гаруй улсын 500 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК –ийн бүтээн байгуулалтын төслүүдийг ихээхэн сонирхож байлаа.

Засгийн газрын 135 тоот тогтоолын дагуу Тавантолгой-Зүүн баян чиглэлийн төмөр замыг барих ажлыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК санхүүжүүлж байгаа юм. Энэ дагуу  “МТЗ” ХК-ийн үнэт цаасыг  худалдан авах замаар нийт 750 тэрбум төгрөгийн санхүүилт хийхээр төлөвлөж байна. Цаашид Тавантолгой-Гашуунсухайт болон Тавантолгой-Хангимандал чиглэлд шинээр  авто зам барина. Дээрх ажлыг концессын гэрээгээр хийх бөгөөд хөрөнгө оруулалт шийдэгдсэн, зураг төслийн ажил дуусах шатандаа явж байна. 

Мөн жилд 10 сая хүртэл тонн нүүрс угаах хүчин чадал бүхий үйлдвэр, конвейр, усан хангамжийн систем байгуулах бөгөөд ТЭЗҮ боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан