Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
 Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах дотоодын сургуулилт эхэллээ

ИНЕГ-ын даргын тушаалаар нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд голлон оролцогч байгууллагуудын төлөөллийг хамруулсан Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны дотоодын сургуулилт Булган аймагт эхэллээ.

            Манай улс ОХУ-ын нисэхийн эрэн хайх, авран туслах албадтай хамтран хоёр жилд нэг удаа энэ чиглэлийн дасгал сургуулилтыг хийдэг бөгөөд хоёр талын 6 дахь удаагийн хамтарсан сургуулилт ирэх жил манай улсад болох юм. Тиймээс энэхүү олон улсын хамтарсан сургуулилтын өмнө нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд голлон оролцогч байгууллагууд нисэхийн эрэн хайх болзошгүй асуудал үүссэн үед хэрхэн ажиллах хамтын ажиллагааныхаа бэлэн байдлыг шалгахаар энэхүү дасгал сургуулилтыг хийж байна. Мөн анх удаагаа зохион байгуулж буй дотоодын сургуулилтыг зориудаар цаг хүндэрсэн үед хэрхэн ажиллах талаар бодит байдалд ойртуулж, хамтран ажиллах байгууллагуудын бэлтгэл ажил хэр байгаа, хамтын ажиллагааны уялдаа холбоо хэрхэн хангагдаж байгааг шалгаж буйгаараа онцлог гэдгийг тус сургуулилтыг ахлан ажиллаж буй ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом сургуулилтыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.


            Сургуулилтад нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд голлон оролцогч байгууллагууд болох ИНЕГ болон түүний харьяа байгууллагуудын 28, ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын 30, ЗХЖШ-ын Агаарын цэргийн ангийн Улсын нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны зориулалт бүхий Ми-171Е нисдэг тэрэгний нисгэх багийнхан гээд нийтдээ 60 гаруй хүний бие бүрэлдэхүүн оролцож байна. Мөн Булган аймгийн нисэх буудал, Аймгийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн цагдаа, тагнуул, эмнэлэг, онцгой байдлын албаны төлөөлөгчид өөр өөрийн үүргийн дагуу тус сургуулилтад оролцож байна. Түүнчлэн Булган нисэх буудалтай хамгийн ойр Мөрөн нисэх буудлын хамт олон ажиглагч болон дэмжин ажиллах чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан