Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Иргэний нисэхийнхэн бүтээлч санал олноор ирүүлжээ

Ирэх онд Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 95 жилийн ой тохионо. Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ажилтнуудаас авсан бүтээлч ажлын саналд иргэний нисэхийн салбарынхан олон сонирхолтой бүтээлч ажлуудыг тусгажээ.

Тухайлбал, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хойно, Буянт-Ухаа 1 хорооллын урд байрлах цэцэрлэгт хүрээлэнд нисэхийн байгууллагуудын гадна үзмэр болгон байрлуулсан нисэх онгоцнуудыг нэгтгэн байрлуулж, нисэх хүчний онцлогийг харуулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах, улсын баяр наадмаас дутахгүй хөл хөдөлгөөн болгосон агаарын уран үзүүлбэрийг дахин үзэх, нисэхийн салбарт үр бүтээл, идэвхи чармайлттай ажилласан болон ажиллаж буй 95 ажилтнаас ярилцлага авч, ном болгон хэвлүүлэх, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд сууж зураг авахуулах боломжтой онгоцны загвар хийж байрлуулах, алба хаагчид туршлагаа солилцох “Би мэргэжлээ сольсон нь” ажлыг зохион байгуулах, дотоодын агаарын тээвэрлэгчдийг сурталчлах, дэмжих үүднээс илүү олон хүмүүст, хямд зардлаар, олон сувгаар хүргэх боломжтой Facebook, Instagram-ийг ашиглан “Далавчаа дэв, тэгээд хүсэл мөрөөдлийнхөө зүг нис” сэдэвт азтан шалгаруулах уралдаан зарлах зэрэг олон сонирхолтой шинэлэг саналуудыг ирүүлжээ.

Ажилтнуудаас ирүүлсэн бүтээлч ажлын саналуудыг судалж, 95 жилийн ойн баярын хүрээнд хийх ажлын төлөвлөгөөнд тусгах бөгөөд идэвхитэй оролцож саналаа ирүүлсэн ажилчдад ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцомоор ахлуулсан  ойн баярыг зохион байгуулах комиссын зүгээс талархал илэрхийллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан