Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна

Ардын багш, академич, профессор Чилхаажавын Авдайд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ.
Улс төр

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар 13:00 цагаас мэдээлэл хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр:
- Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ,
- Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,
- Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай,
Улс төр

Эм эмнэлгийн хэрэгслийн хангалт, нийлүүлэлтийг тасалдал үүсгэхгүй зохион байгуулахыг даалгалаа
Улсын онцгой комиссын 28 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, Эм, эмнэлгийн хэрэгслийн 3 сарын нөөц бүрдүүлэх, Хилийн боомтуудын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Улс төр

Т.Аюурсайхан: “КГХМ” төрийн өмчит компанитай хоёр чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна
Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан өнөөдөр (2021.11.23) Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Эрхэмсэг хатагтай Малгожата Гошевска, дагалдан яваа төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзлаа.
Улс төр

БНПУ-ын Сеймийн дэд маршал, хатагтай Малгожата Гошевскаг хүлээн авч уулзав
Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал, хатагтай Малгожата Гошевска энэ өдрүүдэд манай улсад айлчилж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүнийг, дагалдан яваа төлөөлөгчдийн хамт өнөөдөр (2021.11.23) хүлээн авч уулзлаа.
Улс төр

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хилчид, цаатан иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх улсын дархан хилийг эргэж, хилчин байлдагч нартай уулзлаа. Ерөнхийлөгчийг улсын хамгийн хойд цэг Монгол шарын даваа, хилийн 350 дугаар баганын дэргэд ахлах ахлагч Т.Дугарсүрэн тэргүүтэй хилийн манаа угтан авлаа. Монгол Улсын хил хамгаалах тушаалын дагуу үүрэг гүйцэтгэх хугацаанд гадаад болон дотоод талд илэрсэн зүйлгүй. Монгол Улсын хил тайван байгааг хилчид илтгэв.
Улс төр

“Оюу толгой” төсөлтэй холбоотой байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгээ Ерөнхий сайд дахин илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгой” төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм болон бусад төлөөллийг хүлээн авч, уулзалт хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэх шаардлагатай байгааг онцоллоо.
Улс төр

Хилийн 0257 дугаар ангийг өргөтгөнө
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257 дугаар ангийн хүчжүүлсэн салбарын шав тавих ёслолд оролцов. Тэрбээр хилийн дурсгалын баганад Монгол Улсын Төрийн сүлдийг тогтоож, гэрэгэд гарын үсэг зурлаа.
Улс төр

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дулаан хангамжийн чиглэлээр салбарын ахмадуудтай чөлөөт ярилцлага өрнүүлэв
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн өнөөгийн байдал, хэрэгжиж буй эх үүсвэрүүдийн төсөл хөтөлбөр”-үүдийн талаар салбарын эрдэмтэн багш судлаач, төрийн болон хувийн хэвшлийн үйлдвэр компаниудын захирал, ахмад үеийн төлөөлөл нартай чөлөөт уулзалт, ярилцлага хийв.
Улс төр

Төр-Монголын улаан загалмайн нийгэмлэгийн үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
Төр- Улаан загалмайн хамтын ажиллагааны үндэсний зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр болж, ирэх онд төр засагтай хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцлээ. Монголын Улаан Загалмайн нийгэмлэг нь 1939 онд Улсын бага хурлын шийдвэрээр байгуулагдаж, 80 гаруй жил хүмүүнлэгийн чиглэлээр төр засагтаа нэмэлт хүч болж ажиллаж ирсэн, манай улсад болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Үндэсний хүмүүнлэгийн байгууллага юм.
Улс төр

Ч.Номин:“Богд зонхова” төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна
Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед улсын төсвийн 32 тэрбум төгрөгөөр "Богд Зонхова" цогцолбор барих гэж буй нь хамгийн буруу шийдвэр хэмээх шүүмжлэл цахим сүлжээгээр тархаад хэд хонож байна. Энэ асуудалтай холбоотойгоор хамгийн их шүүмжлэлийг сонсож буй Соёлын сайд Ч.Номин өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг өглөө.
Улс төр

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо харьяа агентлаг, байгууллагуудад ажиллаж байна
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо өнөөдөр /2021.11.19/ зарим харьяа агентлаг, байгууллагуудад ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тэрээр эхлээд Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, үргэжлүүлэн Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллалаа.
Улс төр

Иргэн бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг тогтолцоонд шилжихэд НҮБ дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ
Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны хурал болж, Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБТХХАХ) баримт бичгийн стратегийн тэргүүлэх чиглэл, хүрэх үр дүнгийн төслийг хэлэлцлээ.
Улс төр

Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний их баяр наадмын барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд цол олголоо
Тулгар төрийн 2228, 2229 жил, Их Монгол Улсын 813, 814 жил, Ардын хувьсгалын 98, 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд улсын цол, чимэг олгох ёслол боллоо.
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллана. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын хойд хил дээр ажиллаж, Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257 дугаар анги, 0258 дугаар хүчжүүлсэн салбарын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
Мөн Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргасан нөхцөл байдалтай танилцаж, орон нутгийн цаатан иргэдтэй уулзана.
Улс төр





























