НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Б.БИЛЭГТ СОНГОГДЛОО
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ
Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВДӨӨ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА
ЭЗХЯ:Төрөөс авдаг 367 төрлийн зөвшөөрөлд татвар, НДШ-ийн өргүй байх шаардлага тавихгүй болжээ
ЗГ: Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ
БОУӨЯ: Нөмрөгийн дархан цаазат газрын 76.4 хувь нь түймэрт өртсөнийг тогтоолоо
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

БНСУ-ын тусгай элчээс харилцан визгүй зорчиход анхаарал хандуулахыг хүсэв
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн эдийн засгийн удирдагчдын “Шинэ хүйтэн дайнаас сэргийлэх нь” сэдэвт албан бус уулзалт болон “Хямралыг даван туулах нь” сэдэвт эмэгтэй манлайлагчдын уулзалтын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч На Гён Вон нар 5 дугаар сарын 25-нд уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцохоос гадна монгол иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэх, тухайлбал эмчилгээний зорилгоор зорчих манай иргэдийг визийн нөхцөлөөс чөлөөлөх, цаашид харилцан визгүй зорчих чиглэлд анхаарал тавихыг хүсэв.
Улс төр

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг эсэргүүцэж ирэх сарын 6-нд жагсана
Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны зүгээс Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан “Бүгдийг худалдаад дууслаа. Монгол наадмаа авч үлдээе” сэдвээр мэдээлэл хийж “Үндэсний их баяр наадмын тухай хуулийг эсэргүүцэж морьтой тайван жагсаалыг ирэх сарын 6-нд хийх гэж буйгаа мэдэгдлээ.
Улс төр

Х.Мандахбаярыг УИХ-ын даргын зөвлөхөөр томиллоо
Цар тахлын дараах эдийн засгийг тэлэх, хөгжлийн том төслүүдийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих болон Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, зорилго, зорилтуудыг хөрсөн дээр буулгаж, бодит ажил хэрэг болгох ач холбогдол бүхий Шинэ сэргэлтийн бодлогыг Засгийн газраас дэвшүүлэн тавьж, УИХ-аар батлан хэрэгжүүлж буй.
Улс төр

Иргэн Д.Монголхүүг Сүхбаатарын талбайд 1 жил нэвтрэх эрхгүй болголоо
Нийслэлийн прокуророос Д.Монголхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус шүүхэд ирүүлсэн.
Улс төр

Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалыг Архангай аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо
Ардчиллаар үнэмлэхүй ялалт байгуулан засаглаж, Архангай аймгийн засаг даргаар ажиллаж буй түүнд намын даргын үүрэг гүйцэтгэгч хэмээх эрхэм хариуцлагатай үүрэг нэмэгдэж байна. Мишкагийн Батжаргал танд Архангай аймгийн Ардчилсан намын гишүүд дэмжигчид, журмын олон нөхдийнхөө нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.
Улс төр

Риксдагийн Тэргүүн дэд дарга Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхав
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт зочдыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд дэлхий дахины энэ амаргүй цаг үед урт замыг туулж Монгол оронд зорьж ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэв. Тэрбээр, “КОВАКС” хөтөлбөрт үнэтэй хувь нэмэр оруулсан Шведийн Хаант Улсад гүн талархал илэрхийлж, манай улсын иргэдийн дархлаажуулалтад “КОВАКС” хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв.
Улс төр

АБГББХ: “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-иас Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.05.24/ хуралдаанаар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-иас Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Улс төр

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурлаас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ (ТМЗҮ)-ний тухай хуулийн төслийг 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр баталсан. Энэ хугацаанд олон улсын татварын харилцаанд гарсан өөрчлөлт, татварын эрх зүйн шинэчлэл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон тул дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа хуулийн төсөл санаачлагч хэллээ.
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Төр засуулын үүрэг гүйцэтгэж, иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд барилдахад бүх талын дэмжлэг үзүүлэх болно
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 21 дэх жилдээ зохион байгууллаа.
Улс төр

Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар эрдэмтэн, судлаач, хуульчдын саналыг сонслоо
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж эхэллээ. Өнөөдөр (2022.05.23) эрдэмтэн, судлаач, хуульчдын санал, зөвлөмжийг сонсох хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Улс төр


































